Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос 2020 оны ээлжит цэрэг татлага зохион байгуулахгүй байх шийдвэр гарсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээллээ.
Тодруулбал" Цэрэг татлагын энэ оны хяналтын тоог Засгийн газраас тогтоосон ч дэлхий нийтэд хурдацтай тархаж буй коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Хилийн боомттой, болон иргэдийг тусгаарлан ажиглаж байгаа Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй байх шийдвэр гаргажээ.
Мөн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байхаар тус тус шийдвэрлэсэн байна.