Соёлын олон янз байдлын олон улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд ЮНЕСКО-ийн "Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга C.Уянга, СУГ-ын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Б.Сэргэлэн, СУИС, СС-ийн СҮТ-ийн эрхлэгч, БҮИТ-ийн захирал Ж.Эрхэмтөгс нар үг хэлэв. Тус сургалтанд Булган аймгаас Боловсрол соёл, урлагийн газрын Соёлын бодолго хариуцсан мэргэжилтэн О.Ууганчимэг оролцлоо. Сургалтын үеэр доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгсийн сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан бичсэн хоёр боть номын нээлт болсон байна.
-Боть I. Бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх онол, практикийн асуудал, -Боть II. Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн үнэлгээ, төлөвлөлтийн арга зүй, Уг сургалт нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүхий л хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэд түлхэц болгох зорилгоор дараах үндсэн агуулгаар зохион байгуулагдав.
Үүнд: Бүтээлч үйлдвэрлэл ба ЮНЕСКО-ийн 2005 оны конвенц, Бүтээлч үйлдвэрлэл ба Инновацын түншлэл, "CREATE 2030” хэлэлцүүлэг
Сургалтад БСШУСЯ, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн МҮК, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар , Оюуны өмчийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, ХХМТ газар, Үндэсний хөгжлийн газар, 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, ХАҮТанхим, ҮС хороо, Соёл, урлагийн их сургууль, Жендерийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг 40 байгууллагын 50 орчим мэргэжилтэн, судлаачид хамрагдаж шинжээчээр бэлтгэгдсэн байна.