Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны соёлын төвийн номын санг хоймор нутгийн 6 ястны өв уламжлал бүхий уран бүтээлээр тохижуулж монгол наадгайн булан нээжээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн "Өв соёл-Эрч хүч" дэд хөтөлбөр,Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжихнэрлэсэн жилийн хүрээнд хүүхэд, багачуудад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор өв уламжлал, монгол наадгайгаар иж бүрэн тохижуулсан байна.
Хүүхдүүд ном уншихын зэрэгцээ тус булангаас монгол тоглоом наадгайн гарал үүсэл, түүх, тоглоомын төрөл зүйл, тоглох арга, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах ач холбогдолтой юм. Монгол наадгайн буланг Улаан-Уул сумын уугуул МУСТА ахмад зураач Л.Бадамдорж зурж соёлын төвийн хамт олон хамтран тохижуулжээ.
Хатгал тосгоны Соёлын төвийн номын сан21000 гаруйномтой бөгөөд жилд 3500 хүн үйлчлүүлдэг ажээ.Монголчуудын тоглоом наадгай нь мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр ёс суртахууны хүмүүжил олгодог онцлогтой учраас тус буланг нээсэн гэдгийг Хатгал тосгоны номын санч Д.Отгонбямба хэлж байлаа.