Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-иргэдээ сонсъё” Эрх зүйн хөтөч өдөрлөг өчигдөр Хатгал тосгонд болов.
Энэ үеэр 192 иргэн дотор, мэдрэл, хүүхэд, эхо, эмэгтэйчүүд зэрэг эмч нарын үзлэгт хамрагдаж, үзлэгийн үеэр умайн гаднах жирэмслэлт нэг оношлогдсон байна. Умайн гаднах жирэмслэлт нь оношлогдохгүй явсаар цус алдаж амь насаа алдах аюултай учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Ч.Батмаа тэргүүтэй эмэгтэйчүүдийн мэс заслын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Хатгал тосгонд ирж яаралтай мэс заслыг амжилттай хийж 25 настай эмэгтэйн амь насыг нь аварчээ.