Засгийн газрын тогтоолоор хувийн хэвшлийн ААН, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч, Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхөөр болсон. Энэ талаарх албан ёсны дараах дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгч байна.
- Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээр ажиллаж байгаа даатгуулагч
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч,
- Төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч,
- Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч.
-Коронавируст халдвар /COVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56 700 төгрөг байна.
- Аж ахуйн нэгж даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
- Аж ахуйн нэгж байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
- Хоблогдох мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлах утас 7777-1289 болон "Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” Facebook хаягаар хандаж авах боломжтой юм.