УОК өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг ирэх сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн хугацааг мөн 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болжээ.
Өмнө нь визийн сунгуулсан иргэд мөн 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай бөгөөд энэ асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газарт хандах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 утаснаас лавлах боломжтой юм.