• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Улаанбаатар хотын агаарын бохирдол ноднингийнхоос 41 хувиар буурчээ

2020/05/01
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын мэдээллийг сонсов.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсныг Н.Цэрэнбат сайд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.
2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага байгаа нь дээрх ажлын үр дүнг илтгэж байна гэлээ. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг нь дэмжих зорилгоор 4 төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Сайжруулсан шахмал түлшний борлуулалты сайжруулж, иргэдэд хүртээмжтэй, үнийн хөөрөгдөлгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд нийслэлийн хэмжээнд 400 гаруй түлш борлуулагчидтай хамтран ажиллаж байна. Сайжруулсан түлшийг борлуулсан 1 тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ 1 тонны үнийг 150 мянган төгрөг байхаар тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Иймд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэсэн.
Засгийн газраас жилд 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай "Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг 2018 оны 11 дүгээр сараас үе шаттай ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба хүчин чадлыг нэмэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих ажлыг өнгөрсөн сарын 09-нд эхлүүлжээ. Тус үйлдвэр ашиглалтап орсноор нийслэлийн бүх дүүрэг, хорооны айлуудыг шахмал түлшээр хангах юм.

Н.Цэрэнбат сайд үргэлжлүүлэн цахилгааны эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх ажлын талаар танилцууллаа. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу гэр хорооллын айл өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг нийслэлд 100 хувь, орон нутагт 50 хувь хөнгөлж, улмаар 2017-2019 онд 24.5 тэрбум төгрөгийг олгосон бол 2020 онд 12.1 тэрбум төгрөг зарцууулжээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 2020 оны эхний улирлын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2019 оны мөн үетэй харьцуулахад сар бүр 1 тэрбум гаруй төгрөгөөр өссөн нь 2017-2019 онуудад нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмж, 42 мянга орчим айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна.
Амьдрах орчны судалгааны дүнгээс харахад хашаандаа модгүй айл 80 хувь, 5 хүртэлх мод тарьсан айл 10 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Мөн гэр хорооллын 96 хувь нүхэн жорлонтой байгаа нь хөрсийг ихээр бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. 2017-2018 оны хооронд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1500 нүхэн жорлонг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольсон байна. 2020 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 2000 ширхэг нүхэн жорлонг шинэчлэхээр холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 онд 21 сургууль цэцэрлэг, 15 төрийн байгууллагыг цахилгаан, байгалийн хий, газрын гүнийн дулаанд холбож түүхий нүүрс түлдэг эх үүсвэрийг халж  жилд 6650 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоожээ. 2020 онд 20 сургууль, цэцэрлэгийг байгалийн хий, цахилгаанаар халаахаар ажиллаж байгаа гэв. Засгийн газраас гэр хорооллын иргэдэд дотоод агаарын угаар хэмжигч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй олгох шийдвэр гарган 205 мянган төхөөрөмж худалдан авч, 167 мянган төхөөрөмжийг айл өрхөд суурилуулсан байна. 2019 онд Байгаль орчин, уур амьсгалын сангаас гэр хорооллын айл өрхөд 726 цахилгаан халаагуурыг тараажээ. Мөн 2019 онд гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, дулаан алдагдлыг бууруулах, эко жорлонгийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлж, арилжааны банкуудтай хамтран "Ногоон зээл”-ийг олгож эхэлсэн бол энэ онд нэр төрлийг нэмэгдүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн ногоон худалдан авалт хийх нөхцөлийг сайжруулсан байна.
Энэ онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 53.0 тэрбум төгрөг зарцуулах замаар сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих, түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах цаашдын зорилт нь "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэгдэж байгаа юм байна.
Аймгуудад орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодруулахад "Хүн амын төвлөрлөөс нь хамаарч агаар, орчныг бохирдлыг бууруулах ажлыг орон нутагт хэрэгжүүлж байгаа. Дөрвөн аймгийн дулааны станцад утаа шүүгч байрлуулах ажлыг энэ жил хийнэ. Бид агаарын бохирдолтой тэмцэхдээ эхлээд утааг үүсгэж буй эх үүсвэртэй тэмцэх шаардлагатай. Түлш бэлтгэх технолгио сайжруулж, зуухны стандартыг дээшлүүлэх асуудал нэн чухал. Ийм байдлаар нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэлээ.
Хуучирсан автомашин, техник хэрэгсэл нь агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байгаа гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хөндөв. Тээврийн хэрэгслүүдийн үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахын тулд зоримог шийдэл гаргах шаардлага бий гэдгийг Н.Цэрэнбат сайд хэллээ. Нийтийн тээвэрт явж буй автобуснуудын 80 хувь нь "насжилт өндөр”-тэй. Эдгээрт бүрэн шаталтыг дэмжих, ялгаруулж буй хорт нэгдлийн хэмжээг бууруулах төхөөрөмжийг 2019 онд тавьсан. Үүний үр дүнд тодорхой үр дүн гарсан гэлээ. Нийслэлд өдөрт 480 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол 200 гаруй яндангаас утаа гардаг. Өөрөөр хэлбэл, бохирдол "үйлдвэрлэж” буй тээврийн хэрэгслийн тоо яндангаасаа 2.3 дахин их. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан, чанартай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрсдлийг бууруулахын тулд нийтээрээ хариуцлагатай байж, шат шатны стандартаа өндөрсгөх шаардлагатай хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэлж байв.
Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан өндөрлөв.
Montsame.mn
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

2020/03/31

Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

2020/03/26

Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 5.6 хувиар өсжээ

2020/02/18

Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ

2020/02/13

Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг сонгоно

2018/01/25
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola