ОХУ-аас өнөөдөр тус улсын тусгай үүргийн 3 онгоцоор 347 сонсогч ирсэн бол мөн ОХУ-аас хойд хилээр орж ирэх Монгол иргэдийг маргаашнаас нэвтрүүлэх талаар УОК-оос мэдээллээ.
Тодруулбал, УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамааран ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй оюутан, иргэдийг 5 дугаар сарын 14 болон мөн сарын 15-ны 08:00-21:00 цагийн хооронд 2 өдөр дараалан хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлээд байна. Оюутнууд болон иргэдийг тусгай автобусаар хил дээр хүргэж өгөх аж.