• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Л.Ишдорж: Парламент мэргэжлийн болбол монгол улс олон зовлонгоосоо сална

2019/01/10
Сэтгэгдэл (0)
 Шэйрлэх
 Жиргэх
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохиох юм. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын 155-р тойргоос (Дорноговь) депутатаар сонгогдож, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Л.Ишдоржтой "эцэг” хууль тойрсон асуудлаар ярилцлаа.
 
-Сүүлийн үед Үндсэн хуультай холбоотой яриа их гарч байгаа. Гэтэл Үндсэн хууль гэж чухамдаа юу вэ гэдгийг нь сайн ойлгохгүй хүмүүс ч бий. Удахгүй Үндсэн хуулийн өдөр болох нь. Та Үндсэн хуулийг хамгийн энгийнээр тодорхойлохгүй юу?
 
-Үндсэн хууль гэдэг бол эх хууль юм. Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд  600 гаруй салбар хуулийг боловсруулж гаргахаар тооцож байсан. Үндсэн хуульд бүх юмыг заах боломжгүй шүү дээ. Нөгөө талаар энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бүх талаас нь гаргасан бодлого юм. Зүгээр нэг төрийн бодлого биш. Ард түмэнтэйгээ зөвшилцөөд, хамтран байгуулсан гэрээ.
Үндсэн хуулийнхаа талаар ард түмэндээ ойлгуулах, сурталчлах ажил муу байсаар ирлээ. Хүмүүст ойлгох хүсэл, эрмэлзэл ч бага байсан байж магадгүй. Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн яриаг чагнаж байхад "Үндсэн хуулиа уншчихгүй дээ, мөн чанарыг нь ойлгохгүй байна даа” гэсэн харуусал төрөх үе байдаг л юм.
Үндсэн хуулийг бид 76 хоног хэлэлцэж батлалцсан. Би нэг цаг ч хурлаа таслаагүй. Гэхдээ энэ ч бас хангалттай биш. Тиймээс 1992 оноос хойш одоог хүртэл үргэлж Үндсэн хуулиа харж, уншиж, судлаачийн хэмжээнд "ухаж төнхөж” байдаг. Үндсэн хуулийн язгуур санаа, мөн чанарыг зүгээр нэг удаа уншаад ойлгочих зүйл биш ээ. Язгуур үндсээр нь ойлгохын тулд хүнээс их чармайлт, уйгагүй ажиллагаа, оюуны их чадамж шаардагддаг.
 
-Шинэ Үндсэн хууль баталж байх үед Та ирээдүйг ямраар төсөөлж байсан бол. Өнгөрсөн 27 жилд Таны төсөөлөл хэр биелсэн, эсвэл хэр эсрэгцсэн бэ?
 
-Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад 430 депутат оролцсон. Эдний 109 нь тэр үеийн сум, нэгдлийн дарга нар байв. Энэ бүрэлдэхүүн бол тэр үедээ хамгийн оюуны чадавхтай, практик туршлагатай, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах эрмэлзэлтэй хүмүүсийн нэгдэл байсан. Одоо зарим хүн чадал чансаагүй хүмүүс яаж Үндсэн хууль баталчихсан юм гэсэн утгатай зүйл ярьж л байдаг. Бид энэ хуулийг батлах үедээ дэлхий ертөнцийн хандлага, шинэ нөхцөл байдлыг, бусад орны Үндсэн хууль нь ямар байдгийг, алдаа оноо нь юу вэ гэдгийг судалж, мэдэж байж, хийж байлаа. Бид 76 хоног хуралдахын зэрэгцээ давхар өөрсдийгөө боловсруулж байсан.
Үндсэн хуулийн төсөлд Монголын сонгогч болгон шахуу саналаа өгсөн. Өнөөгийнх шиг ямар нэгэн зохион байгуулалттайгаар, өөрсдийн эрх ашгийг шургуулах гэсэн оролдлого огт гарч байгаагүй. Сонгогч иргэдийг баг, байгууллага, суманд нь цуглуулж, Үндсэн хуулийн төслөө танилцуулан 900 мянган хүний саналыг авч нэгтгэж байлаа. Шинэ Үндсэн хуулийг боловсруулсан язгуур суурь нь онолынхоо хувьд ч, аргынхаа хувьд ч хамгийн боловсронгуй, зөв чигээр явсан юм. Манай Үндсэн хууль дэлхийн жишигт нийцсэн, Монгол Улсынхаа онцлог, мөн чанарыг тусгасан сайн хууль болж чадсан.
Гэвч Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн 27 жилийн явцад Үндсэн хуулийг "хуулийн дагуу” гажуудуулж, саармагжуулсан гэж үздэг. Үндсэн хуульд нийцэж байвал зохих органик хуулиуд янз бүрийн хэлбэрээр Үндсэн хуулийн язгуур үзэл санаа, агуулгыг зөрчсөн байдаг. Хуулийг зөрчихдөө бүр хуульчилж зөрчсөн. Жишээлбэл, Үндсэн хуульд намын үүрэг ролийн тухай хоёр гуравхан заалт орсон шүү дээ. Дараа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр таван заалт болгосон. "Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль”-д гэхэд л намын тухай заалт оруулж, намыг нэгдүгээрт тавьсан утгатайгаар хуульчилсан. Иймээс л би органик хуулиудаар Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, үйл ажиллагаагаар Үндсэн хуулийг зөрчиж байна. Нэгэнт Үндсэн хуулийг зөрчсөн учраас Үндсэн хууль бидний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Бараг эсрэгээрээ явчихлаа. Яг өнөөгийн парламентын байж байгаа царай, болж буй үйл явц бол ёстой гутамшиг. Бид нар ийм юм төсөөлөөгүй, бодоогүй. Төсөөлж бодох байтугай зүүдлээ ч үгүй.
 
-Үндсэн хуулийг шинэчилж сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон тухай эрдэмтэн судлаачид, хуульчид ярих болсон нь Таны үзэл бодолтой хэр нийцэж байна вэ?
 
-Эрдэмтэн мэргэд, хуульч, гишүүд, хүмүүсийн ярьж байгаа янз бүрийн зүйлсийг буруутгах аргагүй. Хувь хүний үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, оюуны цараа хэмжээнээсээ шалтгаална шүү дээ.
Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл хэр хэрэгжив, юу нь болж байна, засах зүйл нь юу байв гэдгийг Монгол Улс өөрөө дүгнэх хэрэгтэй. Одоогоор хэн нэг хүний, хэсэг гишүүний, нам нэртэй хэсэг бүлгийн өрөөсгөл дүгнэлтүүд л байгаа болохоос Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн эсэх, Үндсэн хуулиа үргэлжлүүлэн мөрдөх чадамж, нөөц боломж байгаа юу, үгүй юү, хэрэв өөрчлөх болбол юуг нь, яагаад өөрчлөх ёстой талаар шинжлэх ухааны үүднээс тулхтай тууштай судалсан, дүгнэсэн зүйл алга.
Иргэдээсээ асууна гээд нэг сая гаруй сонгогчийн бүгдийнх нь саналыг авч нэгтгэнэ гэж байхгүй л дээ. Тийм учраас эрдэмтэн мэргэд, ахмад парламентчид, хуульчид, иргэд гээд бүх талыг хамарсан баг бүрдүүлж, ажлын хэсэг байгуулж ажиллуулаад, Үндсэн хуульдаа эхлээд дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг энэ дүгнэлт гарсны дараа ярих ёстой.
1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд "дордохын долоон” өөрчлөлт болсон гэж ярьдагтай би санал нийлнэ. Энэ өөрчлөлтийг оруулсан нь зөвхөн улс төрийн шалтгаантай байсан. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг хялбарчилж, гацаанаас гаргахын тулд өнөө, маргаашаа харсан энэ өөрчлөлтийг хийсэн. Тэр нь Үндсэн хуулийг хямралд хүргэж байна.
 
-Жишээ нь, яг одоо улс төрийн нөхцөл байдал мөн л гацаанд орчихоод байна. Гацаанаас гарахын тулд УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуулийн төсөл санаачилж буйн үр дагавар хожим мөн л бэрхшээл дагуулах болов уу?
 
-УИХ-ын даргыг огцруулна гэж 40 гишүүн гарын үсэг зурсан гээд л байна. Тэгснээ Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилчихлаа. Олонх нь Их хурлын даргыг огцруулъя гэвэл УИХ-аар хэлэлцээд огцруулах юм байна л даа. Өнөөдрийн нийгэмд энэ арга хүмүүст таашаагдаж, зөвшөөрөгдөж, алга ташуулж байх шиг байна. Гэхдээ энэ өөрчлөлт хожим ямар үр дагавар авчрах вэ гэдгийг зайлшгүй бодолцох учиртай.
Өөрчлөлт оруулаад УИХ-ын даргыг олонх болсон нам мэдэлдээ авах нь л дээ. Парламентад олонх болсон намын 40, 39 гишүүнд таалагдахгүй бол, эсвэл намын даргын үзэмжээр өөрчлөх болох нь. Тэгэхээр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал, түүний дарга нь намын мэдэлд очих юм байна. Ерөөсөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг намын мэдэлд авах гэж эртнээс их үзэж байгаа шүү дээ. Гэхдээ Монголын ард түмэн их ухаантай. Сонголт хийхдээ тэнцвэржилтийг хангах ёстой гэсэн зарчим бариад байгаа юм. 1992 оноос хойш төрийн гурван өндөрлөг гурвуулаа нэг намаас байсан тохиолдол бараг байхгүй, ажиглаарай. 2017 онд ч гэсэн Баттулга нь илүү юү, Энхболд илүү юү гэдгээр сонголт хийгээгүй ээ.
Улс төрийн нам төрийн дээр гарч хэзээ ч болохгүй. Тиймээс УИХ-ын даргыг хууль засаж байж өөрчлөх энэ арга урт насгүй дээ. Арга саам хайх замаар бий болсон богино настай эд бидэнд эргээд үйл лай болж хувирна. Сөрөг үр дагаврыг нь бид хангалттай амсах цаг тун удахгүй.
 
-Хүмүүс УИХ ажлаа хийхгүй байна, энэ гацаанаас гарчихвал учир нь олдоно гэсэн бодолтой байх шиг.
 
-УИХ-ын 76 гишүүн Засгийн газрынхаа 10 гаруй гишүүний бойкотонд орчихоод сууж байна. Өнөөдөр УИХ-ыг Засгийн газар л гацааж байна шүү дээ. Гэтэл Засгийн газар гэдэг чинь Их хурлаасаа байгуулагддаг,  хууль, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг, УИХ-даа ажлаа тайлагнадаг байгууллага. Гэтэл УИХ-аа бойкотлоод, УИХ-ын даргаа олонхоороо огцруулах гээд сууж байна. Төрийн эрхийг барьж буй МАН буруу зам руу явж байгаагаа ухаарцгаах хэрэгтэй дээ. Би бол битгий ийм юм болоосой гэж бодож байна. Дордохын долоо дээр нэмэгдээд найм дахь зовлон нь болно шүү.
 
-1992 оны Үндсэн хууль батлахын өмнөх хэлэлцүүлэг, батлалцсан хүмүүсийн тухай Таны санаанаас гардаггүй дурсамжаас сонсмоор байна?
 
-Миний хувьд Улсын Бага Хурлаас боловсруулсан төсөлтэй санал ойролцоо байсан учраас олон долоон юм ярьж, санал зөрөлдөх асуудал бага байсан. Харин Засаг захиргааны нэгжийн хуваарийн асуудлаар Ерөнхийлөгч П.Очирбатын оруулсан илтгэлд туссан одоогийн сум, аймгийн тоог цөөлж, хошууны бүтэц, зохион байгуулалтад орох саналыг их дэмжсэн. Тиймээс 3-4 удаа босч үг хэлсэн минь "Ардын эрх” сонинд бүтэн нүүр шахуу гарч байлаа. Нэг нийгмээс нөгөөд шилжиж байгаа болохоор энэ уг нь их том доргио болох байсан юм. Гэвч тэгээгүй. Хэрвээ хошууны бүтцэд шилжсэн бол яасан олон сумтай юм, төсвийг ингэж цацаж болохгүй гэх мэт эдийн засаг, нийгмийн янз бүрийн яриа, асуудал шийдэгдсэн байх ёстой байв. Одоо сумыг цөөлөх, бүсчлэх асуудлууд нэг хэсэгтээ бараг бүтэхгүй байх. Олон нийтийн сэтгэлзүй нэгэнт хүлээж авахааргүй болсон. Энэ асуудлыг жижигхэн зүйлээр хойш тавьсан нь "Хошуу гэдэг чинь Манжийн дарлалын үеийн зохион байгуулалт, бүтэц” гэж үзсэн юм. Уг нь юун Манжийн үе, түүнээс өмнөх үеийн асуудал байхгүй юу. УБХ маань оруулж ирсэн тэр саналаа хамгаалаагүй, хамгаалахыг ч хүсээгүй.
 
-Та одоогийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа сайн мэдэхгүй байгааг дурдсан. Ийм хүмүүсийг сонгож, сонгогдож байгаа нь сонгогчдын буруу юу, эсвэл улс төрд орж ирж байгаа хүмүүсийн боловсрол, чадварт байна уу?
 
-Эрхэм гишүүд Үндсэн хуулиа судлах ёстой. Тэгэхгүй байна. Хэн нэгэн хичээл зааж өгөхгүй шүү дээ. Үндсэн хуулиа огт уншихгүй байна гэвэл гүтгэсэн болох байх. Харин үзэл санааг нь ойлгож байна уу гэвэл үгүй байна. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр АИХ дээр яригдсан бичлэгийг аваад судлах гэж байгаагаа ярихыг сонсоод маш их олзуурхсан. Өөрөө хуульч хүн. Мэргэжлийн юмаа мэдэж л таараа. Нарийн судалж, мэдэж авъя гэсэн санаа төрөөд, ярьсанд нь баярласан. Гэтэл бизнес хийж, давхиж яваад УИХ-д суучихсан хүнийг Мөнх-Оргилтой яаж харьцуулах вэ. Шал өөр биз дээ. УИХ-ын гишүүдийн сэтгэлийн хөөрлөөр, хувийн ааш араншингаараа асуудалд хандаж алдаатай шийдвэр гаргаж байгаагийн нэг шалтгаан энэ.
 
-Таны бодлоор энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохистой вэ?
 
-Дандаа ийм хүмүүсээр УИХ бүрдэж болохгүй. Олон улсад олон жил сонгогдсон туршлагатай сенатчид, парламентчдаа чухалчилдаг. Энэ бол маш зөв. Парламент гэдэг бол ердөө л сонгогчдын санал авсан хүмүүсийн цуглуулга биш. Парламент мэргэжлийн байх ёстой. Тийм болохоор би Монгол Улс хоёр танхимтай парламентын засаглалтай байх нь тохиромжтой гэж үздэг. Намын ямар ч оролцоогүйгээр иргэдийнхээ саналаар гарч ирсэн Ардын Их Хурал байх хэрэгтэй. Улс төрийн намуудын авсан саналаар нь АИХ-аасаа пропорциональ системээр Улсын Бага Хурлаа байгуулъя. Улсын Бага хурал нь мэргэжлийн хууль тогтоогчид байх ёстой.
Хүмүүс хоёр танхимтай байя гэхээр хүн нь олширно гээд дургүйцдэг. Уг нь тийм биш юм. АИХ нь ард түмнээсээ сонгогдсон, нэр төртэй, зохих ёсны туршлагатай, шалгуурыг нь даахуйц мэдлэг боловсролтой хүмүүс байж, үндсэн гол шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Одоо УИХ-аас томилгоо хийж байгаа нь буруудаад байна. АИХ нь Улсын ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Ерөнхий сайдыг нь томилоод өгөг л дээ. Ийм байвал парламент олон янзын ашиг сонирхлоос холдож, Монголд бий болсон улс төрийн шинжтэй олон зовлонгоос сална. УИХ мөнгөтэй хүмүүсийн цуглуулга байх шаардлагагүй болно.
 
 
-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.
 
Э.Намуун
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2019/01/10

Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав

2018/10/11

Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

2018/10/09

Ардчилсан намыг сонгуульд увайгүй арга хэрэглэхгүй байхыг шаардлаа

2018/10/05

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн “санаачлага”-ыг АН ташуурдав

2018/01/12
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola