
Тус хохирогч нь 50-60-аад насны эрэгтэй байсан бөгөөд далайн усанд гулгахаар яваад ийнхүү махчин загастай дайралдаж хөлөндөө хазуулжээ.
Түүн рүү загас дайрахад хэд хэдэн баатарлаг залуус нийлж салган авсан ч эрэг дээр гарган авчрахад шархаа даалгүй нас барсан байжээ.
Энэхүү халдлага нь энэ жил Австралид болж буй 3 дахь осол болохыг цагдаагийнхан онцолж байна. Мөн махчин загас хүний амь насанд аюул заналхийлбэл буудаж алах зөвшөөрөлтэй байдаг ч энэ тохиолдолд буудаагүй байна.