Энэ жил тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морин уралдаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглож, морь унаж буй бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байх албан бичгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатараас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлээд байна.
Албан бичигт, "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан болон сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг оролцуулж хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулсан байна. Албан бичгийг ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучууды хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж албан бичгийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгоод байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг