Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв Чингэлтэй дүүрэгт шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсын засгийн газар болон НҮБХАС-ийн хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад ЖСХ, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой "ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд энэхүү төвийг нээж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд нийт 11 төвийг шинээр байгуулснаар НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болоод байна.