Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 иргэн ирнэ. 252 том хүн, 14 нялх хүүхэд. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77 оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн бна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Наранбулаг, Сэлбэ, Ивээлэнд тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. 06 дугаар сарын 19-нд Франкфурт, 06 дугаар сарын 20-нд Сөүл транзит /Зүүн өмнөд Азид бгаа иргэдийг/, 06 дугаар сарын 21-нд Сиатлл чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 760 орчим иргэнээ татаж авна.