АНУ болон Хятадын харилцаа худалдааны дайны үеэс ихээхэн муудсан ба үүний дараагаар коронавирусын халдвар тархсан нь тус 2 орон дайсагнахад гол хүчин зүйл болж өгсөн юм.
Тэгвэл энэхүү 2 орон нь бие биенийхээ маргаантай асуудлуудад оролцож, эсрэг талыг нь дэмжиж эхэлсэн бөгөөд үүнд Хонконг асуудал ч сөхөгдөж буй ажээ.
Хятад-Хонконг өнгөрсөн оны сүүлээс үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тусгаар байдлаа авч үлдэхийг тулд эх газрын Хятадтай шөргөөцөлдөж, олон удаагийн бослого хийж, хурцадмал байдалд хүрээд байгаа.
АНУ-ын талаас энэхүү маргаан дээр дөрөөлөн Хятадын албаны хүмүүст виза дээр нь хязгаарлалт хийхээ мэдэгдээд байсан бол өнөөдөр буюу даваа гарагт Хятадын зүгээс ч Хонконгтой холбоотой Америкчуудад визаны хориг тавих болсноо зарласан байна.
Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян товчхон мэдээлэл хийсэн бөгөөд "Хятад улс АНУ-ыг Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалж байна. Мөн АНУ энэхүү үйлдлээ үргэлжлүүлсээр байвал үүнээс ч илүү хатуу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулж байна” гэжээ.