АНУ-ын засгийн газар Хятадын хоёр улсын хоорондох тээвэрлэлтэд саад болж байгаа бодлогын хариуд Хятадын агаарын тээврийн компаниудыг АНУ руу нисэхийг хориглох болно гэж мэдэгджээ.
Тус хязгаарлалт зургадугаар сарын 16-наас хүчин төгөлдөр хэрэгжих боловч Ерөнхийлөгч Дональд Трамп хугацааг наашлуулсан тохиолдолд эрт хүчин төгөлдөр болох юм.
Энэхүү мэдэгдлээс хэдэн цагийн дараа Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулагч пүрэв гарагаас тус улсын энэхүү бодлогыг дагаж мөрдөх боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Америкын тээврийн газрын мэдээлснээр "Хятадын засгийн газар "United Airlines” болон "Delta Air Lines” нарын үйл ажиллагаанд саад болж, хоёр улсын хоорондох олон улсын аялал жуулчлалын тухай гэрээг зөрчиж байна. Тэдгээр компаниуд 6-р сарын 1-нд үйлчилгээгээ үргэлжлүүлэх хүсэлтийг Хятадын засгийн газарт гаргасан ч нааштай хариу өгөөгүй байна” гэжээ.
"Юнайтед, Дельта” коронавирусын улмаас Хятад руу хийдэг нислэгээ түр зогсоосон бөгөөд АНУ-ын засгийн газар коронавирусын тархалтыг бууруулах зорилгоор аялал жуулчлалын хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.
Б. Цэнгэлмаа /эх сурвалж CNN/