Шинэ коронавирусээс Америкчуудыг хамгаалахын тулд эрх баригчид шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Улс орны нөхцөл байдлын тухай жил тутмын илтгэлээ Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд тавих үеэрээ мэдэгджээ.
"Коронавирус дэгдсэнтой холбоотойгоор бид Хятадын засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллах болно. Миний засаг захиргаа иргэдээ аюулаас хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг