Нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршилд эрсдэл байх магадлалтай тул тус газруудад анхааруулга мэдээлэл бүхий самбар байршуулжээ. Иргэдэд аялал зугаалгаар явахдаа хүүхдээ усанд осолдох эрсдэлээс хамгаалж, анхаарал сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгуууллагуудаас анхааруулж байна.
Мөн зуслангийн ойролцоо газраас 30 толгой тарвагыг иргэд суурьшдаггүй бүс рүү шилжүүлэн суурьшуулсан байна. Энэ нь тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хийж буй ажил ажээ.