УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал яг одоо нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Н.Номтойбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, шүүх юм. Өмнө нь дээрх шүүх хурал зургадугаар сарын 26-нд болоход шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдөр болгон товлосон юм.