Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэн, улс орон даяар тав хоног амардаг. Эдгээр өдрүүдэд "Нарантуул", "Хархорин", "Да хүрээ", "Содон бөмбөгөр”, "Дүнжингарав” зэрэг худалдааны төв амарч 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Харин "Барс" худалдааны төв 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллана. "Хүчит Шонхор" худалдааны төв 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.
Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар болжээ. Тэгвэл "Номин", "Имарт", "Оргил", "Сансар", "Миний сүлжээ” зэрэг сүлжээ дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.