Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан Орон тооны бус зөвлөлийн устгалын комиссын бүрэлдэхүүн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ байцаагч нарын 32 актаар устгуулахаар хураан авсан 46 нэр төрлийн 7615 ширхэг, 300 кг, 33.2 литр 747930 төгрөгийн стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн /пүнтүүз, шоколад, архи, тамхи/, эмийн бодис, гоо сайхны бүтээгдэхүүнийг Нийслэлийн Хот тохижилтын газрын Нарангийн энгэрийн хогийн цэгт булуулж устгууллаа.