УИХ-ын сонгуульд амжилттай оролцож чадаагүй учраас АН-ын дарга С.Эрдэнэ дүрмийнхээ үүрэгт ажлаа өгсөн. Тэрбээр АН-ын даргын тамгыг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өглөө. Түүнчлэн АН-ын дүрмийн дагуу өдгөө тус намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа билээ.