Их аварга Д.Дагвадоржийг сүмогоор барилдахаа больсноос хойш монголчууд сүмог төдийлэн сонирхохоо байсан гэдэг ч тэр дэвжээнд монгол бөх барилдаж байгаа цагт сониохох нь мэдээж юм. дэлхий нийтэрээ цар тахлаас болгоомжилж байгаа энэ цаг үед ч Японы үндэсний гэх барилдаан болж байна.
Долдугаар сарын нагоя башёгийн гуравдахь өдрийн барилдаанууд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болсон бөгөөд хоорондын зай барих үүднээс 2500 үзэгчид баридаан үзэх эрх олгожээ.
Ёкозүна Хакүхо Эндотой барилдаж , озэки Асанояама Юүтакаматай барилдаж өрсөлдөгчөө давсан бөгөөд өчигдрийн байдлаар Хакүхо, Асанояама, Митакеүми, Тамаваши Мөнх-Оргил, Мёогирюү, Котоновака, Котошохо, Котошигикү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Мэйсэй нар гурван даваатайгаар тэргүүлж башёг тэргүүлж байгаа юм.