Нийслэлийн Боловсролын газраас төрийн өмчийн сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ. Тус газрын даргын тушаалаар хичээлийн шинэ жил эхлэх бүрт тойргийг шинэчилдэг бөгөөд үүгээр аль дүүрэг, хороонд харьяалагддаг иргэн хүүхдээ хэддүгээр сургуульд хамруулахыг тодорхойлдог. Шинэчлэн баталсан тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулах үүргийг тус газраас дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болон сургуулиудын захирал, удирдлагад өгсөн байна. Таны хүүхэд аль сургуульд хамрагдахыг http://www.edub.edu.mn/data/uploads/A36%20hamran%20surgakh%20toirog%20last.pdf линкээс дэлгэрэнгүй үзээрэй.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 15-наас цахимаар бүртгэхээр программ хангамжийг нь бэлтгэж байгаа аж.