Украйн улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу лхагва гарагт ирэх 8-р сарын 1-нээс эхлэн Австрали, Шинэ Зеланд болон Араб зэрэг улс орны жуулчдыг тус улс руу визгүй нэвтрэх эрх олгох зарлигт гарын үсэг зуржээ.
Өнгөрсөн 6-р сард Украйн улсын засгийн газраас хэд хэдэн орны жуулчдад визгүй нэвтрэх зөвшөөрөл олгохоор шийдсэн хэмээн мэдэгдээд байсан бөгөөд энэ дундаа Хятад улсыг онцлоод байсан. Тэгвэл энэ удаад халдварын өвчлөл багатай бусад орнуудтай хамтарч ажиллахаар мөн аялал жуучлалын салбараа сэргээхээр ийнхүү төлөвлөсөн байна.
Ингэснээр дээрх улсын жуулчид оршин суух хугацааны 90 хоногоос хэтрэхгүй бол Украйн улс руу визгүй зорчдог болж байна.
Мөн нэмж дурдахад, өмнөх онд тус улс нь 52 орны иргэдэд электрон визны журам танилцуулсан ба энэ нь 85 ам.доллар төлөөд 30 хоногийн виз авах боломжтой журам байсан юм.