Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байгаа юм.
ЭСЯ-наас гаргасан "нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д Таны нэр бүртгэгдсэн, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй.
БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн монгол иргэдийн нэрсийг энд дарж харах боломжтой.
Консулын хэлтэс нь дээрх иргэдийн өргөдлийг шалтгаан, он цагийн дарааллын дагуу жагсаасан ба иргэнтэй тухайн үед тэмдэглүүлсэн утсаар нь холбоо барьж мэдээллийг нягтлан ажиллаж байна. Зарим иргэдийн бүртгүүлсэн холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн, холбогдохгүй байх зэрэг шалтгаанаар холбогдоогүй иргэд Консулын хэлтэстэй эргэн холбогдож мэдээллээ нягтлуулах боломжтой.
Өргөдлийн жагсаалтын дарааллаар тусгай үүргийн нислэгт хамрагдаж байгаа боловч өөрийн хүсэлтээр явахаас татгалзаж байгаа иргэдийг жагсаалтаас хасах болохыг анхаарна уу.
Иргэдийн нутаг буцах өргөдлийг ЭСЯ долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байгаа болно.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс