Шинэ коронавирусын халдвар голомтлон тархаж буй таван улсын нэг нь БНСУ. Тус улсад манай улсын 48 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна.
Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд тусгай үүргийн дөрвөн нисэх онгоц БНСУ, Япон улсаас мянга гаруй иргэнээ татан авахаар төлөвлөөд буй. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгчээ. Элчин сайдын яаманд хүсэлтээ өгсөн иргэдийн бүртгэл эхлээд байгаа юм.
Erennews.mn