Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг шагналдЭрдэнэт үйлдвэрийн баяжуулах процессын жишээн дээр хийгдсэн "Туршилтыг төлөвлөх онолын шинэ хандлага, хэрэглээ” сэдэвт бүтээлийг саяхан нэр дэвшүүлжээ. Шилдэг бүтээлийг 10 сард шалгаруулах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер О.Баттогтох, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын төлөвлөлт, мониторингийн албаны дарга Л.Энхтүвшин нар МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран угбүтээлийг туурвисан аж. Энэхүү бүтээлийг ШУА-ын өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж 2020 оны Шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлд олгох шагналд нэрийг нь ийнхүү дэвшүүллээ. Уг бүтээл нь онолын судалгааны үндсэн дээр уул уурхайн баяжуулах үйлдвэрийн технологийн процесст практик үйл ажиллагааг удирдахад чухал ач холбогдолтой гэж үзжээ. Үүнийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт хэрэглэсэн туршилтаар гарган авсан утгууд баталж байгаа юм. Зохиогчид туршилтыг төлөвлөхдөө хоёрдугаар эрэмбийн загвараар тавигдах квадрат програмчлалын бодлогыг шийдэх "глобаль оптимизац”-ийн шинэ онол, арга, алгоритмыг дэвшүүлсэн байна. Ингэснээр, зэс, молибдены хүдрийн хөвүүлэн баяжуулах технологиос зэс авалтыг хамгийн дээд хэмжээнд хүргэх оновчлолын бодлогын шийдийг баяжуулах үйлдвэрт хэрэглэх суурь нөхцөл бүрдсэн. Үүний үр дүнд 2020 оны эхний таван сарын байдлаар зэс авалтын төлөвлөгөөг 0.27 хувиар давуулан биелүүлсэн байна.
Т.БАТЧУЛУУН