Монгол Улсын Засгийн газрын "Цахим монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээ иргэдэд цахимаар aхүрдэг боллоо. www.ehalamj.mn буюу халамжийн нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж түргэн шуурхай чирэгдэлгүй үзүүлэх зорилготой юм.
Иргэн та халамжийн 6 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой. Үүнд:
– Жирэмсэн эхийн тэтгэмж
– 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
– Ихэр хүүхдийн тэтгэмж
– 0-18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
– Насны хишиг
– Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэргийг онлайнаар авах боломж бүрджээ.
Иргэн та халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ 4 хэлбэрээр гаргах боломжтой.
- www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлж хүсэлт гаргах
- Харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагад өөрийн биеэр очиж хүсэлт гаргах
- Ebarimt аппликейшны төрийн үйлчилгээ цэсээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг сонгож хүсэлт гаргах
- ТҮЦ машин буюу Төрийн үйлчилгээний цахим машинаар дамжуулан хүсэлт гаргах
Та цахим хэлбэрээр хүсэлт гаргахын тулд арилжааны банкинд өөрийн нэр дээр зайлшгүй данс нээлгэсэн байх шаардлагатай. Учир нь таны бүртгүүлсэн дансны дугаараар халамжийн мөнгө шилжэн орох юм.