Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран "Соёлын цаг” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ.
Тоглолтын хуваарийн дагуу өнөөдөр 12:00-13:00 цагт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд, 15:00-16:00 цагт Олон булагтай цэцэрлэгт хүрээлэнд, "Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга”-ын уран бүтээлчид тоглолтоо толилуулсан бол 18:00-19:00 цагт дахин Тусгаар тогтнолын талбайд үргэлжлүүлэн тоглох юм.
Тоглолтын үеэр үзэгчдэд амны хаалтаа зүүх, хоорондын зай барих зөвлөгөөг өгч, тухайн хорооны Хэв журмын урамшилт эргүүл, нийтийн эргүүл, олон нийтийн цагдаа хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС