Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр сумын хүн амын ундны усны эх үүсвэрт хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Ундны уснаас хими, нян судлалын шинжилгээ авч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй нян, судлалын лаборатори, МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид 16 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулаад байна.
Мөн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 07.21-09.14-ний хооронд тус аймгийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрүүд, Баянтүмэн сумын гүний худгуудын ундны уснаас дээж авч, цацрагийн хяналтын шинжилгээнд хамруулан эрсдэлийг тодорхойлж, холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.