
Мөн Чуулганы үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хурлын үйл ажиллагаанд ажил хэрэгчээр оролцож, тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалтыг татан санал санаачлага гарган ажилласан төлөөлөгчдийг урамшууллаа.
БОРХҮҮГИЙН СҮХБААТАР нь Өнгөрсөн хугацаанд тойрогтоо 50 ТЭРБУМ 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо татан 63 төсөл, арга хэмжээ бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна.
Мөн "Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн даргаар ажиллаж Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд "Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2017 онд боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих зэрэг ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦны олон төрөл хэлбэрийг нэвтрүүлэн 6000 гаруй иргэдийг орон сууцанд хамруулсан байна.