Автотээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийн бичгийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг-Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийсэн тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар https://www.transdep.mn/post.php?p=4710 холбоост байршуулав.
Шалгалтад нийт 161 ААНБ хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдлээ. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй ААНБ болон хувь хүн, нүүрс худалдан авагч ААНБ-ууд тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллагуудыг сонгон тээвэрлэлт гүйцэтгүүлэх юм.