• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

"Хөрөнгө оруулалтын түүхэн шинэ хуудас нээсэн жилүүд байлаа"

2020/09/22
 
Нийслэлийн Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Тэрбишийн Отгонболдтой ярилцлаа. Тэрбээр 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Багануур дүүрэгт нэр дэвшиж буй юм.
-Юуны өмнө ярилцах урилгыг минь хүлээж авсанд маш их баярлалаа. Нийслэл гэх том айл есөн дүүрэгтэй. Багануур дүүрэг хамгийн алслагдсан дүүрэг. Бусад найман дүүргээс Багануур дүүрэг ямар ялгаатай, бас өрсөлдөх чадварын хувьд бусад дүүрэгтэй харьцуулбал?
-Юуны өмнө www.news.m сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 км зайтай алслагдсан дүүрэг. 1978 онд үүсэн байгуулагдаж 40 жилийн хугацаанд Улаанбаатар хотын ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станц зэрэг томоохон станцуудыг нүүрсээр хангадаг уурхайгаа түшиглэсэн хот. 8109 өрхийн 29663 /2019 оны статистик/ хүн амтай. Дүүргийн иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан зэрэг сумдын иргэдэд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээг давхар үзүүлдэг, зүүн бүсийн уул уурхай, дэд бүтэц хөгжсөн томоохон дүүрэг юм. 2017 онд олон улсын байгууллагаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаа хийхэд Багануур дүүрэг маань есөн дүүргээс тавдугаар байрт орж байсан. Мөн энэхүү судалгааг хийхдээ амьдралын чанар, аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эдийн засаг гэсэн таван үзүүлэлтээр тогтоодог. Бид эдгээр үзүүлэлтүүдээ сайжруулж, 2019 онд өрсөлдөх чадвараараа нийслэлд тэргүүн байр эзэлсэн. Амьдралын чанарын үзүүлэлтээр есөн дүүргээс нэгт, аюулгүй байдлаар хоёрт, амьдрах орчны үзүүлэлтээр хоёрт, засаглалын үзүүлэлтээр нэгт, эдийн засгийн чиглэлээр наймд орсон байгаа юм. Эдийн засгийн үзүүлэлтээр яагаад наймд орж байна гэхээр бие даасан статусгүй учраас улс, нийслэл, орон нутгийн төсөвт жилдээ 15 орчим тэрбум төгрөгийн татварыг бүрдүүлдэг ч татаас авдаг. Багануур ХК төдийгүй зүүн аймаг, говийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангаж байгаа БЗӨБЦТС ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий Багануурын салбар, Багануур дулааны станц зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээний тооцогддог  чухал ач холбогдол бүхий объекттой дүүрэг юм.
"БАГАНУУР ДҮҮРЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТҮҮХЭН ШИНЭ ХУУДАС НЭЭCЭН ЖИЛҮҮД БАЙЛАА"
-Нийслэлийн Багануур дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар бүтээн байгуулалт өрнөсөн талаар ярилцлага эхлье?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай Багануур дүүрэгт хөрөнгө оруулалтын түүхэн шинэ хуудас нээcэн жилүүд байлаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар Багануур дүүрэг, Сүхбаатар дүүрэгтэй нэгдэж, нэг тойрог болсноор УИХ-ын дөрөв, НИТХ-ын нэг төлөөлөгчтэйгөөр УИХ, Засгийн газар, нийслэл, дүүрэг орон нутгийн удирдлагын түвшинд хамтарч ажиллаж, олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн гэж дүгнэж байгаа. Дөрвөн жилийн хугацаанд Багануур дүүрэгт 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Үүнийг эх үүсвэрээр нь авч үзвэл 20 орчим тэрбум төгрөг нь улсын төсөв буюу УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр, 15 орчим тэрбум төгрөгийг НИТХ-ын төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил Багануур дүүрэгтээ хийсэн. Боловсролын салбарт 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн салбарт 6,7 тэрбум төгрөг, дэд бүтцийн салбарт 8,4 тэрбум төгрөг, төрийн байгууллагын чиглэлээр 6,3 тэрбум, хот тохижилтын чиглэлээр 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт 89 хувийн гүйцэтгэлтэй байна. Олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн мөн эхлүүлсэн. Тухайлбал олон жил яригдаж байсан 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, 3-4 жилийн хугацаанд барьж дуусгахаар, Цагдаагийн хэлтсийн конторын барилга, Цаг уурын өртөөний барилга, 240 хүүхдийн суудалтай нэг цэцэрлэг, 100 хүүхдийн суудалтай  хоёр цэцэрлэг, Улсын хэмжээнд анх удаа баригдаж буй Насан туршийн боловсролын төв, 320 хүүхдийн суудалтай бага сургууль, Залуучуудыг ажлын байраар хангах Хөгжлийн төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга буюу төрөх эмнэлэг зэрэг томоохон ажлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууц, гэр хорооллын хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, явган зам, гэрэлтүүлэг, сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээ, гадна тохижилт, ногоон байгууламж зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
-Хүн амын тооноос хамаараад сургууль, цэцэрлэгийн хүртээмж бусад дүүргийг бодвол харьцангуй "асуудал” багатай байдаг болов уу гэж бодож байна?
Ерөнхий боловсролын төрийн 3 сургууль, өмчийн ерөнхий боловсролын нэг сургуулийн 193 бүлэгт 6232 сурагч хоёр ээлжээр хичээллэж, анги дүүргэлт 32,2 стандарт түвшинд байна. Дүүргийн үе үеийн удирдлагуудын анхаарч ажилладаг нэг асуудал бол нийгмийн салбар буюу боловсролын салбар. Өнөөдөр Багануур дүүрэгт 10 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2368 хүүхэд хамрагдаж байна. Хоёр цэцэрлэгийг 2020 ондоо багтааж ашиглалтад оруулахаар барилгын ажил 90 гаруй хувьтай явж байна. Ингэснээр нийтдээ 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг болно. Цэцэрлэгт хамрагдалтын хувьд Багануур дүүрэг улсын хэмжээнд 93 хувь буюу хамгийн өндөр хамрагдалттай байна. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, чанартай боловсрол олгох, багш сурагчдын амжилтыг ахиулах тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа.

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ ИЛҮҮ ИХ НЭМЭГДҮҮЛНЭ"
-Багануур дүүрэг хоёр ч аймгийн зарим сумдад төрийн үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээний хүртэмж хэр байдаг вэ?
-Дүүргийн төр захиргааны байгууллагаас ихээхэн анхаарч ажилласан салбар бол эрүүл мэндийн салбар. Өнөөдөр дүүргийн эрүүл төвийн үйлчилгээ 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгт, нийгмийн эрүүл мэндийн төв буюу иргэдийг өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх зорилготой сургалт мэдээ мэдээлэл өгөх, шинжилгээнд хамруулах. Хоёрт, Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд олон төрлийн үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий маш олон тоног, төхөөрөмжүүдээр хангагдсан байгаа.  Жишээлбэл, томографикийн аппарат, рентген аппарад, гэмтлийн мэс заслын тоног төхөөрөмж, хавдрын хими эмчилгээ, ходоод шулуун гэдэсний дурангийн үйлчилгээ, түнхний үе солих, мөн цусны төв, диализийн тасаг гэх мэтчилэн. Бөөрний дутагдалд орсон дүүргийнхээ  иргэдийг аппаратад долоо хоногт 3-4 удаа оруулдаг. Цаашид эрүүл мэндийн цогц үйлчилгээнүүдийг хийж, эмч эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөл дээшилснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдүүлнэ гэсэн бодлого барьж ажиллаж байна.
–Багануур уурхай, станцыг түшиглээд амьжиргааны түвшин бусад дүүргийг бодвол харьцангуй сайн. Гэхдээ ажлын байрны хүртээмжийг дан ганц уурхай гэхгүйгээр нэмэгдүүлэх боломж танай дүүрэгт бий юу?
-Багануур дүүрэг 29663 хүн амтайгаас хөдөлмөрийн насны 17265 иргэн, түүнээс хөдөлмөр эрхэлж буй 9000 иргэн байна. Томоохон ажлын байр бий болгож байгаа байгууллага нь Багануур ХК. 1100 орчим ажилтантай. Гэхдээ бид цаашид ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа. 2013 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын концессын гэрээгээр байгуулсан Багануурын цахилгаан станц төслийн үйл ажиллагаа нь эхэлсэн боловч ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шалтгаанаар зогсонги байдалд орсон. Хэрэв энэ төсөл маань амжилттай хэрэгжвэл дүүрэгт 600 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж буй. Гэхдээ цахилгаан станц нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хэмжээний стратегийн объект учраас ТЭЗҮ нь маш нарийн, боловсронгуй байх ёстой. Түүнээс гадна Багануур ХК-аа түшиглэсэн утаагүй шахмал түлшний үйлдвэр, хайрганы үйлдвэр, мөн дүүргийн Үйлдвэр технологийн паркийн асуудал ТЭЗҮ хийгдсэн, зэрэг төслүүдийг эхлүүлж, ажлын байр  нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
"БАГАНУУР ДҮҮРЭГ БИЕ ДААСАН СТАТУСТАЙ БОЛНО"
–Багануур дүүргийг бие даасан статустай болгох, цаашид илүү хөгжих чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид цаашид дараах гурван асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, дүүргийн бие даасан асуудал. Жилдээ улсын төсөвт 4.1 тэрбум төгрөгийн татварын орлого, нийслэлийн төсөвт 8.6 тэрбум, орон нутгийн төсөвт 2.3 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Нийслэлээс 7.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авдаг. Дүүргийн иргэд төдийгүй Хэнтий аймгийн 2 сум, Төв аймгийн 4 сумдын иргэдэд эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын үйлчилгээг үзүүлдэг. Жил ирэх тусам нийгмийн хэрэгцээ шаардлагаар түр оршин суугчдын тоо өсөж, төрийн үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, хүн амын нягтаршил бий болох төлөвтэй байгаа. Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн бие даасан байдлыг шийдвэрлэхээр тусгагдсан.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2,3 заалтад тусгагдсаны дагуу бие даасан бүтэцтэй аймаг буюу улсын зэрэглэлтэй хот болох боломж нээгдэж байгаа юм.Багануур дүүрэг нь өдгөө 40 дэх жилдээ бие даасан хэлбэртэй бус улс, нийслэлээс хараат байдлаар явж хөгжлийн томоохон ахиж дэвшилд хүрэхгүй байна. Иймээс УИХ-д шинээр сонгогдсон 2 гишүүнтэй хамтарч дүүргийн удирдлагын түвшинд анхаарлаа хандуулан ажиллана.
Хоёрдугаарт, Багануурын цахилгаан станцын асуудал. Дүүрэгт маань жил ирэх тусам шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байна. Цаашлаад олон аж ахуйн нэгж нэмэгдэх, ажлын байрыг бий болгох чиглэлээр томоохон үйлдвэр барих, дэд бүтцийн асуудал маш чухал байна.Иймээс тухайн ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана.
Гуравдугаарт, Оюутны хотхоны асуудал. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 149 дүгээр тогтоол, 2011 оны 367 дугаар тогтоол, мөн 2012 оны тогтоолоор Багануур дүүрэгт Оюутны хотхон барихаар шийдвэрлэж ТЭЗҮ болон ашиглалтын өмнөх захиргааг хүртэл байгуулсан.Их дээд сургуулийг Багануур луу шилжүүлэх, хүн амын тоо өсөх, эдийн засгийг чадавх нэмэгдэх тал бүрийн ашигтай.Өнөөдрийг хүртэл энэ ажил маань шийдвэрлэгдэхгүй байгаа.

"ТӨР, ИРГЭНИЙ ХООРОНД ГҮҮР БОЛЖ АЖИЛЛАХ ҮҮРГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ"
-ИТХ-ын дарга, төлөөлөгч, нэр дэвшигч гэхээс илүү Т.Отгонболд гэдэг хүний хувийн амьдралаас сонирхмоор байна. Та аль нутгийн хүн бэ. Ямар мэргэжилтэй, Багануурын Т.Отгонболд болсон түүхээсээ хуваалцаач?
-1982 онд Завхан аймгийн Алдархаан суманд есөн хүүхэдтэй айлын отгон хүү болон мэндэлсэн. 2000 оноос хойш Багануур дүүрэгтэй ажил, амьдралаараа холбогдсон түүхтэй. 2005 онд Улаанбаатар эрдэм- Оюу дээд сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр дүүргээд 2005 онд Багануур дүүрэг дэх "Монгол шуудан” банкны 10-р салбарт нягтлан бодогчоор орж, ажлын гараагаа эхлүүлснээс хойш  "Монгол шуудан” банкны тооцооны төвийн эрхлэгч, 2008-2012 онд Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, 2013 оноос Багануур дүүргийн Засаг даргын орлогчоор 8 жил ажилласан. 2012 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлагын академийг төрийн удирдлага,хүний нөөцийн удирдлага,менежерээр төгссөн. Өдгөө Удирдлагын академид төрийн удирдлагын магистрантаар сурч байна. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны долдугаар сарын 10-аас Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албыг хашиж байна.
-Багануур дүүргийнхэндээ бол танил төлөөлөгч Т.Отгонболд. Тэгвэл таныг дахин сонгох шалтгааныг нэрлээч гэвэл?
-Багануур дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа ард түмнийхээ итгэлийн хүлээн сонгогдон ажиллаж байна. Иргэдийг төлөөлнө гэдэг нь төр, иргэний хооронд гүүр болон ажиллах эрхэм үүрэг хариуцлагын нэр юм.  Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа нийгмийн салбарт түлхүү анхаарлаа хандуулж ажилласан бол цаашид дүүргийнхээ дэд бүтэц, инженерийн байгууламжийн бодлогод анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Дүүрэг, нийслэлийн бодлогыг холбох үүрэг хүлээж энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж байна. Иймээс өөрийн мэдлэг оюунаа ямагт дайчилж, төрийн болон улс төрийн ажлын багагүй туршлагаа хуримтлуулан дүүрэг орон нутгийнхаа хөгжлийн төлөө, хүчээ нэгтгэн ажиллах зорилготой.


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна

2020/09/10

Ү.Ганболд: Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, нэг эвсэл оролцоно

2020/09/02

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

2020/05/11

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

2020/04/01

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг ирэх сард торгуульгүй бүртгэнэ

2020/02/10
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola