Цэргийн бүртгэл өнгөрсөн амралтын өдөр дууссан. Цэргийн бүртгэлд төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1605, нийт 2314 албан хаагч ажиллажээ. Үүнээс хамрагдалтын хувь Баянгол дүүрэг 91.8, Баянзүрх дүүрэг 97.4, Сонгинохайрхан дүүрэг 95.2, Чингэлтэй дүүрэг 95.2, Сүхбаатар дүүрэг 96.2, Хан-Уул дүүрэг 94.6 хувийн хамрагдалттай байжээ. Мөн Налайх дүүрэг 95.9, Багануур дүүрэг 97.6, Багахангай дүүрэг 98.3 хувь хамрагдсан гэнэ.
Ингэснээр нийт цэргийн бүртгэлийн хувь 93.3 хувь байсан гэж дүгнэж болохоор байгаа аж. Харин цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-нд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэх юм байна.
Erennews.mn