Иракийн хэт даврагч "Халифатын вант улс” бүлэглэл Афганистаны Жалалабад хотноо террорист халдлага үйлдсэн талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг халдлагаар гурван хүн амиа алдаж, 24 хүн шархадсан байна.
Амиа золиослогч хүн ихтэй гудамжинд амиа егүүтгэсэн аж. Мөн цагдаагийнхан энгийн иргэд рүү гал нээсэн зургаан этгээдийг устгажээ. Тэдний зарим нь тэсрэх бөмбөг байршуулсан бүс зүүсэн байсан гэнэ.
Энэхүү үйл явдлаас хагас цагийн нэг этгээд цэргийн байрын гадна амиа егүүтгэжээ. Энэхүү халдлагаар цэргийн томоохон албан тушаалтан болон үүргээ гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч амиа алджээ.
Халдлага үйлдсэн этгээд шалгалтаар Исламын улстай болохыг тогтоосон байна.