ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн албанаас ангийн гаралтай түүхий эд олж, илрүүлэх анхан шатны 45 хоногийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад НОБГ-ын харьяа Гал түймэр унтраах, аврах 26, 35, 65, 80, 28, 64 дүгээр ангийн зургаан алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөж, "Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.
Аврагчид эрэлч нохдод тээврийн хэрэгслүүдэд нохойны үнэрлэх чадварыг ашиглан ангийн гаралтай түүхий эдийг эрэн хайх, үзлэг хийх чадварыг эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.