• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

З.Төмөртөмөө: Иргэд зөвлөлдөж санал гаргаад, түүнийг нь хотын удирдлага хэрэгжүүлдэг байх хэрэгтэй

2020/09/25

 

Б. Сүрэн

УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөөмөөтэй дүүргийн хөгжил, жижиг, дунд үйлдвэрлэл гээд олон талт сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Таныг Баянхонгор аймгийн уугуул гэж сонссон. Хэзээ Улаанбаатар хотод ирсэн бэ. Өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Баянхонгор аймагт төрсөн. Намайг нэг настай байхад манайх гэдэг айл Хэнтий аймаг руу шилжиж, тэндээ есөн жил амьдарсан. Хэнтийгээсээ төрсөн нутагтаа ирээд, дараа нь Дархан-Уул, Архангай аймагт нэг жил амьдарсан. Манайх их шилжиж, нүүдэг айл байлаа. Ингэж явсаар Улаанбийгааийгтар хотод оюутан байхдаа ирсэн. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн XII дугаар тойрог буюу "гахайн байр”-нд айлын хашаа түрээсэлж, олон жил амьдарсан. Ээж маань дэнжийн 1000-ын "Хүчит шонхор” махны зах дээр ажилладаг байв. Тэнд хүмүүсийн амьдрал өрнөдөг. Үүрийн 05:00 цагаас л махны худалдаа эхэлж, үдшийн бүрий хүртэл ажил ундарна. Тиймээс тухайн үеэс өнөөг хүртэлх дүүргийнхээ зовлон, жаргалыг сайн мэднэ.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ, ямар ажил эрхэлдэг байв?

-Бизнесийн удирдлагын зэргээр магистерийн зэрэг хамгаалсан. Одоо МУИС-ийн хуулийн ангид эчнээгээр суралцаж байгаа. Хууль тогтоох дээд байгууллагад сүүлийн дөрвөн жилд УИХ-ын гишүүний зөвлөхөөс УИХ-ын даргын зөвлөх хүртэл дэвшиж ажилласан учраас хуулийн сургуульд сурах дөхөм санагдаж байна. Дарга нарын арын албанд ажилладаг гэхээр хүмүүс "Цүнх баригч” гэж буруугаар ойлгодог. Гэвч үгүй юм. Бид бодлого боловсруулахад оролцдог буюу гал тогооны ажилтай зууралддаг хүмүүс шүү дээ. Улс төрийн карьерийн тухайд, МАН-ын оюутан, залуучуудын байгууллага, намын шинэчлэлийн хороо гээд бүх шатаар нь дамжиж ажилласан. 2012 онд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, одоогийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нартай хамтарч ажиллаж байлаа.

-Таны ирээдүйн амбийц юу вэ?

-Амбийц гэхээр хүмүүс буруугаар ойлгоод байх шиг. Ерөөс зорилготой байхыг л хэлж байгаа юм. Миний хувьд, хүн өөрийгөө болон хувийн амьдралаа тодорхой хэмжээнд авч явах чадвартай байх хэрэгтэй, дараа нь нийгэм олон нийтэд чиглэсэн бодлогын түвшний ажил хийх нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй. Төлөвшөөгүй байж аливаа ажлын түрүүнд орж, хошуучлах нь зохисгүй. Өнөөг хүртэл олон хүмүүсийн зөвлөгөөгөөр өөрийгөө төлөвшүүлж, суралцаж ирлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гуравдугаар шатлалын эмнэлгийн бүх тоног төхөөрөмжийг санхүүжүүлж олгох шийдвэрийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан. Энэ бол оновчтой санал бөгөөд үүн дээр нэмээд дүүрэг бүрт гуравдугаар шатлалын эмнэлэг байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байна.
 

-Чингэлтэй дүүргийн хувьд дэд бүтэц хэр сайтай вэ?

-Чингэлтэй дүүрэг 160 мянган иргэнтэй. Гэр хорооллын нэн тэргүүний тулгамдсан асуудал нь дэд бүтэц. Хэрэв цэвэр, бохир дулааны асуудал шийдэгдэх юм бол хашаандаа сайхан амьдарч, өөрийн хүслээр тохижуулсан байшиндаа хананаасаа халуун, хүйтэн устай болно. Ийм болчихвол заавал дахин төлөвлөлтөд орж, орон сууцанд орох бодол багасна. Чингэлтэй дүүрэг бол дэд бүтэц сайтай газар. Хамгийн их засмал зам тавигдсан, гэрэлтүүлэг, камержилт сайтай дүүрэг. Аюулгүй байдал талаасаа их ажил хийсэн дүүрэг. Чингэлтэй дүүргийн XII-XIX хороо нь гэр хорооллын бүс нутаг байдаг. Сүүлийн үеийн тоогоор, 58 мянган сонгуулийн насны иргэнтэй гэсэн дүн гарсан.

-Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байна вэ?

-Мэдээж цэцэрлэг, сургуулийн хүртээмж зөвхөн Чингэлтэй гэлтгүй бүх дүүрэгт дутагдалтай байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжинд оруулах боломж нөхцөлийг бүхий л талаар судалж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалтай эн зэрэгцэн боловсролын тэгш бус байдал анхаарал хандуулах асуудал болчихоод байгаа. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт суралцаж байгаа хүүхэд Чингэлтэйн дунд сургуулийн сурагчтай яг ижилхэн, нэг гараанаас гарч, тэгш боловсрол хүртэх ёстой. Энэ зарчмыг урдаа барьж, нийслэл, дүүргийн удирдлагууд ажиллах хэрэгтэй.

Сүхбаатар дүүргээс урагш, хойш явахад л амьдралын хоёр өөр ялгаатай өнгө төрх харагдаж буй. Орчин нөхцөлөөс эхлээд олон зүйлийн ялгаа байна. Чөлөөт зах зээлийн нийгэм учраас урд хэсэгт амьдарч байгаа хүмүүс буруугүй боловч хаана амьдардгаас үл хамааран эрүүл мэнд, боловсролын тэгш үйлчилгээг хүн бүр зайлшгүй авах ёстой. Бүх зүйл нэг гараанаас, нэг боломжийн хүрээнд байх ёстой гэдэг зарчим би баримталдаг. Ийм орчныг бүрдүүлж өгөх ёстой болохоос гэр хорооллыг хуйгаар нь тэгшлээд орон сууцжуулна, шилэн барилга барина гэдэг боломжгүй зүйл. Харин богино, дунд, урт хугацаандаа тууштай бодлого явуулж, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах нь зүйтэй. Нийслэл, дүүргийн хэмжээнд нь хашаа байшинг орон сууцаар солих, эрчим хүчний хэмнэлттэй ногоон төслийг дэмжих, "Баянхошуу”, "Сэлбэ” дэд төвийг ашиглалтад оруулах гэхчилэн олон ажил хэрэгжиж байна. Энэ бүхнийг түүчээлж, бодлогын залгамж халаатай байхыг хичээнэ.

-Хашаандаа сайхан амьдрах, орчноо ногоон байгууламжаар дүүргэхэд иргэдийн оролцоо маш чухал шүү дээ. Иргэдийн зүгээс Чингэлтэй дүүрэгт шийдвэрлэх хэрэгтэй ямар асуудлуудыг дайж байна вэ?

-Таны хэлдэг үнэн. Иргэдийн оролцоо маш чухал. Гэр хорооллын айлуудаар явахад тун цөөн айл хашаандаа мод тарьж, цэцэрлэгжүүлсэн байх жишээний. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хүн бүрд бий. Өнгөрсөн жилээс сайжруулсан "Сайн түлш”-ийг нийслэлийн хэмжээнд нийлүүлж, Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглох зоримог шийдвэр гаргасан. Үр дүнд нь агаарын бохирдол 50 хувиар буурсан. Энэ жилийн тухайд 70 хүртэл хувь бууруулах төлөвлөгөөтэй. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Өнгөрсөн жилийн тухайд, картаар нэг хүнд зургаан шуудай түлш өгдөг байсан. Иргэд олноор нь авч нөөцлөх гэхээр хүрэлцэхгүй, нөгөө талдаа ганц ажиллаж байгаа үйлдвэр нь хүчин чадлаа дийлэхгүй байдаг байв. Харин энэ жил зүүн бүсийн үйлдвэр баригдсанаар сайжруулсан түлший нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрч, тоо заахгүйгээр иргэдэд өгөх боломж бүрдсэн. Тэрчлэн 1000 гаруй хүн шинээр ажлын байртай болсон.

-"Ковид-19” цар тахлын нөлөөнд өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесүүд илүү өртөөд буй. Гэр хорооллын иргэдийн амьжиргааны түвшин ямар байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр 10 гаруй мянган иргэн ажилгүй болсон статистик мэдээ гарсан. Дахиад хэлэхэд, ажилгүйдэл бол зөвхөн нэг дүүргийн биш улс орны, цаашлаад тухайн өрх гэрийн асуудал болж байгаа. Ажлын байрыг олон зүйлээр салгаж ойлгож буй. Эхлээд, их, дээд сургууль төгссөн оюутнууд, дараа нь дээд боловсролгүй болон ажил эрхлэх боломжтой дундаж насныхан, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн, яаж ажлын байртай болгох вэ. Энэ долоо хоногт Чингэлтэй дүүргийн хувиараа бизнес эрхлэгч нартай уулзлаа. Яавал өрхийн үйлдвэрлэлийг жижиг рүү, жижиг дунд үйлдвэрлэлийг том руу оруулах боломжтой талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, харилцан санал солилцсон. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XVI хороонд ах дүү нар нийлээд, орон сууцны салхивч үйлдвэрлэж байна. Хашаандаа нэлээд том үйлдвэрийн байртай, эх орондоо хэнээс ч гуйхгүйгээр баялаг бүтээгээд явж байна. Тэдний хүсэж буй ганц зүйл нь хөнгөлөлттэй зээлд хамрагдах. Ингэхдээ 50 сая төгрөг л хүсэж буй. Ингээд харахад, ямар хүмүүс нь хэдэн турбумаар нь ЖДҮХС-аас зээл авч, ямар нь 50 саягүй, үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй сууж байна вэ гэдгийг бодох л асуудал. Мөн өрх толгойлсон ээжүүд амьдрах гээд зүтгэж явна. Тэд төслийн шугамаар монгол гэр, оёдлын машин аваад хормогч үйлдвэрлэж байна. "Хүчит шонхор” захын махны худалдаачдад хормогчоо нийлүүлдэг гэсэн. Мөн Чингэлтэй дүүргээс гаргасан зөөврийн ажил байр гэж байдаг. Тэнд эхнэр нөхөр хоёр хамтраад, өдөрт дөрвөн дээл үйлдвэрлэдэг бол нөхрийнх нь хамаатан садан дээлийг нь "Нарантуул” зах дээр борлуулдаг. Энэ мэт боломжоо ашиглан сүлжээнд орчихсон, жаахан дэмжээд өгвөл жижиг үйлдвэрлэгч рүү үсрэх боломжтой хөдөлмөрч хүмүүс олон байна.

-Шийдвэр гаргагчид сонгууль дөхөхөөр л иргэдийн амьдралтай танилцдаг. Бусад үед нь бүлх залгисан мэт дуугүй явдаг гэдэг шүүмжлэл бий. Залуу хүний хувьд ажил үүргээ гүйцэтгэхдээ урдаа барьдаг зарчим нь юу вэ?

-Шийдвэр гаргах түвшний хүмүүс зөвлөлдөх ардчиллын зарчмаар ажиллах хэрэгтэй гэж үздэг. Иргэдийг хэсэг бүлгийн зохион байгуулалтад оруулж, өөр хооронд нь зөвлөлдүүлэх замаар хамгийн их санал авсан ажлыг нь дүүргийн төлөөлөгч болон нийслэлийн удирдлагуудад тавина. Ингээд иргэдийн бодит амьдралаас урган гарсан, хөрсөн дээр буух саналыг хотын удирдлагууд хэрэгжүүлдэг байвал хамгийн зөв шийдэл болно. Дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нар сонгогдсон тойрогтоо юу ч хамаагүй хийх гэж улайрдаг. Цэцэрлэг, сургууль хүрэлцээтэй байхад л хүч түрэн төсөв батлуулж, юм хийсэн хүн мэт харагдах, дахин сонгогдох арга зам хайдаг. Энэ хандлагаа л болих хэрэгтэй. Ялангуяа, нийслэлийн төлөөлөгчид тэгш байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт найман хороо байлаа гэхэд, тэдгээрийн тэгш байдлыг хангахад анхаарах нь зөв. Түүнээс биш нэг хороонд заавал нэг зүйл хийх ёстой гэж зүтгэж болохгүй. Аливаа зүйлийг 1-100 дугаар асуудал гэж харан шийдээд явбал тэгш байдал гэдэг зүйл жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

-Сүүлийн үед хүн амын дунд өвчлөл, тэр дундаа хавдрын өвчин зонхилох болсон. Энэ нь эмнэлгийн байгууллагын хүрэлцээ муугаас болж байна гэдэг. Сургууль, цэцэрлэгийн дараа орох нэг асуудал бол эмнэлгийн хүртээмж. Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэчнээн эмнэлэг байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас гуравдугаар шатлалын эмнэлгийн бүх тоног төхөөрөмжийг санхүүжүүлж, олгох шийдвэр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан. Энэ бол оновчтой санал бөгөөд үүн дээр нэмээд дүүрэг бүрд гуравдугаар шатлалын эмнэлэг байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байна. Ийм хэмжээний эмнэлэг байгуулж чадахгүй юм гэхэд жишиг өрхийн эмнэлгийг олноор байгуулах хэрэгтэй. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт эмнэлэг нь цөөн хэрнээ 31 өөр чиглэлийн сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс өрхийн эмнэлгийн эмч нар чадвартай, тоног төхөөрөмж нь хангалттай байвал заавал иргэд том эмнэлгүүдийг зорих шаардлагагүй болно. Манайхны нийтлэг нэг хандлага бий. Тэр нь өрхийн эмнэлгийн эмч муу гэсэн үзэл. Тиймээс анхан шатны нэгж дээрээ оношоо зөв тавьж, эмчлээд явбал иргэд том эмнэлэгт үзүүлэх гэж зүтгэхгүй.


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сард зохион байгуулна

2020/04/30

"Махны үнэ өнөөдрөөс буурч байна”

2020/03/12

Үхрийн цул мах нэг килограмм нь 10 мянган төгрөгийн ханштай байна

2020/02/21

О.Дүгэрсүрэн: Гурван ам бүлтэй орос гэр бүл жилд гурван шуудай төмс иддэг л юм

2019/11/02

Нийслэлийн зургаан дүүрэгт махны өргөтгөсөн худалдаа гарна

2019/10/28
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola