Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг өөрт ойр цэгээс авах боломжтой боллоо 2020/09/25 Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл иргэд, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойрхон нэгжид хандан, үйлчилгээ авах боломжтой болж буй юм. Харин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлгийн хариу болон хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авах ёстойг анхаарна уу. FacebookХуваалцах TwitterЖиргэх Холбоотой мэдээ “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан боллоо 2020/09/11 Иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтын лавлагаа ТҮЦ машинаас энгийн цаасан дээр гардаг болно 2020/04/14 БНСУ дахь ЭСЯ-ны мэдээлэл 2020/03/03 Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзав 2020/02/21 Хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2020/02/19 сэтгэгдэл