• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Цаасан дээрх монгол бичгийн үндэсний хөтөлбөр

2020/09/29
 
Өвөрмонголын  сургуулиудад энэ хичээлийн жилээс гурван хичээлийг Хятадын үндэсний мандарин хэлээр заах шийдвэр гарч, Өвөрмонгол төдийгүй монголчууд бид эсэргүүцэн жагссан билээ.Яг үүнтэй холбогдуулан эх хэлээ, тэр дундаа Үндэсний уйгуржин бичгээ хэрхэн хамгаалах, хэрэглээндээ нэвтрүүлэх талаар асуудал  сөхөгдөж байна.Тиймээс манай улс монгол бичгийг хэзээнээс хэрэглэж ирсэн, үүнийг бүх нийтийн хэрэглээ болгоход хэрхэн анхаарч байгаа талаар тоймлон хүргэж байна. 
ХIII ЗУУНЫ ҮЕЭС МОНГОЛ УЛСАД АЛБАН ХЭРГИЙГ МОНГОЛ БИЧГЭЭР ХӨТӨЛЖ ИРЖЭЭ 
Монгол Улс бичиг үсгийн мянган жилийн түүхтэй эртний соёлт улсын нэг. Монгол бичиг нь Монголын ард түмний соёл, мэдлэгийн санг олон үеийн турш тээж ирсэн билээ. Түүх сөхвөөс ХIII зууны үеэс 1950 он хүртэл 750 гаруй жил Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтөлж иржээ. Сүүлийн 40 гаруй жилд улсын албан хэрэг, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, хүн амд боловсрол олгох ажлыг үндсэнд нь шинэ үсгээр явуулж байгаа боловч монгол бичгийг ахмад үеийнхэн хэрэглэж, олон эрдэмтэн соёлын үнэт бүтээлийг хэвлэн нийтэлж, ерөнхий боловсролын сургуулийн 7, 8 дугаар анги, их, дээд сургуулийн мэргэжлийн ангиудад зааж байв. Тодруулбал, ЕБС-ийн дунд, ахлах ангид 1980-аад оны дунд үеэс монгол бичгийг заах болсон юм.
Ийн 1991 онд "БНМАУ-д албан хэргийн монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай” Улсын Бага Хурлын 36 дугаар тогтоол гарсан. Энэ  хүрээнд БНМАУ-д төрийн албан хэргийг сурагч, оюутнууд, нийт иргэдэд монгол бичгийг зааж сургах, багш бэлтгэх, ном, сурах бичиг зохион хэвлүүлэх заах арга боловсруулах, зөвлөгөө өгөх, хяналт шалгалт явуулах зэрэг нэлээд далайцтай ажил зохиогдов. 1994 оны  долдугаар  сард гарсан Улсын Бага Хурлын 66 дугаар тогтоолд албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдаагүйг тэмдэглээд албан хэрэг болон сургалтыг кирилл бичгээр явуулахаар заасан. Мөн  монгол бичгийн талаар сүүлийн  гурван жилд хийсэн ажлыг эрчимжүүлэх зорилгоор "Уйгуржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр” боловсруулан батлуулахыг Засгийн газарт даалгасан байна. 
НАСАНД ХҮРЭГЧДИЙГ МОНГОЛ БИЧИГТ СУРГАХ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛНО 
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөр анх батлагдсан байдаг. Энэ үндэсний хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлэхээр болсон юм. 
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр–I”- ийн онцлох заалтууд 
♦ Бүх шатны сургуулийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг оруулж, зарим хичээлийн сургалтыг монгол бичгээр явуулна.
♦ 1995-1996 оны хичээлийн жилээс сургуульд орж, кирилл бичгээр сургалтаа эхэлж байгаа сурагчдад гуравдугаар ангиас суурь боловсролын агуулгад багтаан монгол бичгийг бие даасан хичээл болгон заахын зэрэгцээ 5-10 дугаар ангид нь нийгмийн ухааны зарим хичээлийг монгол бичгээр заана.
♦ Их, дээд сургууль, коллежид монгол бичгийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд багтаан үргэлжлүүлэн заана. Багш бэлтгэдэг сургуульд судлах монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэн, төгссөний дараа мэргэжлийн хичээлийг заахдаа монгол бичгийг хэрэглэх чадвар эзэмшүүлнэ.
♦ Аймаг, нийслэл, сум, дүүргийн аль ч шатны сургууль нь насанд хүрэгчдийг монгол бичигт сургах сургалт, арга зүй, зохион байгуулалтын төв байна.
♦ Монгол бичгийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг радио, телевиз, тогтмол хэвлэлээр явуулна.
♦ Иргэдийг оршин буй нутаг дэвсгэр, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлог байдлыг харгалзан түр сургалт, бүлгэм дугуйлан, шавь сургалтын болон бие дааж суралцах хэлбэрээр зохион байгуулна хэмээн тусгажээ. 
ЕБС-Д МОНГОЛ БИЧГИЙН ТАНХИМ БАЙГУУЛНА 
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ыг 2008-2015 онд, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг  2015-2025 оны хооронд хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Ийн 2008-2015 онд хэрэгжих байсан хоёрдугаар хөтөлбөр Засгийн газрын  энэ  оны  гуравдугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсон юм. 
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийн онцлох заалтууд 
♦ Монгол бичгийн сургалтын орчинг сайжруулж,  хэрэглээг өргөтгөнө. Иргэдэд монгол бичгийг албан болон албан бус сургалтаар зааж сургах
♦ Төрийн ёслол, хүндэтгэлийн арга  хэмжээнд монгол бичгийг хэрэглэж байх
♦ Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошгыг монгол бичгээр үйлдэхийг дэмжих
♦ ЕБС-д монгол бичгийн танхим байгуулах, сургалтад хэрэглэж байгаа компьютерт  монгол үсгийн программ суулгаж, түүнийг ашиглаж сургах, хэрэглээ болгох
♦ Орчин цагийн уран зохиолыг монгол бичгээр хөрвүүлэн хэвлэж, монгол бичгээр унших нөхцөлийг бүрдүүлэх
♦ Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй  ажлын хэсгийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
♦ Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүр Засгийн газарт тайлагнана. 
БҮХ НИЙТЭЭР МОНГОЛ БИЧИГТ ШИЛЖИХ БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГАНА 
Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэлэлцэн баталсан. Энэ хөтөлбөрийн зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөрийн төсөлд  дөрвөн зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. 
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн онцлох заалтууд 
♦ Энэ хөтөлбөрт соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил төвшинд хамтран ажиллах шаардлагатай. 
♦ Нийгмийн сүлжээнд монгол бичгээ хэрэглэх технологийг нэвтрүүлж, контентын төрөл, хэлбэрийг олшруулах;
♦ Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах
♦ Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэх, нийтлэх
♦ "Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх
♦ 2020-2021 оны хичээлийн жилээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд монгол бичгийн хичээлийг заавал судлана гэж тусгасан байна. 
Монгол хэлний тухай хууль баталлаа 
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол хэлний тухай шинэ хуулийг батлан, мөн оны долоодугаар сарын нэгний өдрөөс орон даяар даган мөрдөж эхэлсэн.  Энэ хуулийн  11.1.2-т "Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх” хэмээн заажээ. Дээрх мэдээллүүдээс харвал  1995-2015 оны хооронд хэрэгжсэн "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I, II”-ийн хэрэгжилт гэж хөрсөн дээр буусан зүйл тун цөөн байна. Хэрэв III хөтөлбөр өмнөх хоёр хөтөлбөр шиг үр дүн муутай өрнөвөл бид үндэсний бичгээ бүх нийтийн хэрэглээнд бүрэн дүүрэн нэвтрүүлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Дээрх хөтөлбөрүүдэд ямар заалт тусгасан нь бус хэрхэн хэрэгжүүлэх нь чухал юм. Шинэ  хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд хатуу хяналт тавьж, 2025 он гэхэд үндэсний бичгээрээ бүгдээрээ бичдэг больё. 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний номын баяр”-т оролцож, номын зүтгэлтнүүдэд өөрийн нэрэмжит “Мэргэн ном” цомоо гардууллаа

2020/09/21

МАХН-аас БНХАУ болон ХКН-ын Удирдлагад ил захидал илгээв

2020/09/14

Тойм: “Бидний эх хэл бол Монгол, бид эх хэлнийхээ төлөө амиа өгнө”

2020/09/11

Солонгос дахь монгол өв

2020/03/30

Зөв бичих дүрмийн программ боловсруулна

2020/03/10
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola