• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

2020/09/29
Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард "Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. "Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.
17.jpg
2015 оны зургадугаар сарын 2-нд Засгийн газрын тогтоол гаргаж, ҮАБЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаандаа амьдардаг Их тэнгэрийн аманд 7.4 га газрыг таван жилийн хугацаагаар ашиглуулах эрх олгов. Газрын зөвшөөрөл олгохыг нь тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд, хяналт тавьж хамтран ажиллахыг тэр үеийн ТЕГ-ын дарга Б.Хурцад даалгасан нь бий. "Шинэхэн групп” энэ ажлыг авахдаа Японоос хөрөнгө оруулалт татна гэж шалгарсан. Гэхдээ Ч.Сайханбилэгийн чөлөөт бүс хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Амарбаатар (Барс группийн ерөнхийлөгч) "Шинэхэн групп”-д хөрөнгө оруулж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлэв.
2.jpg
Нөгөө АСЕМ-д зориулсан таван одтой зочид буудал, үндэсний хурлын танхим нь баригдаж амжсангүй. АСЕМ дуусав, тус компанид газар өгсөн гол зорилго биелэсэнгүй. Гэсэн ч "Шинэхэн групп”-ийнхэн ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтад байдаг Их тэнгэрийн амны хашаан дотор 7.4 га газрын барилгын суурийн цутгалтаа төмөр карказ болтол нь хөрөнгөө зарсаар байв. Энэ хүртэл 25 тэрбум төгрөг зарсан гэж Ж.Сансар хэвлэлд ярив.
2016 оны сонгуулиар МАН ялж, Засгийн газар солигдлоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн түрүүнд Ц.Нямдорж хэвлэлд дурдагдсан уг асуудлыг УИХ-ын дэд дарга байхдаа  сөхөж гаргав.
16.jpg
Тэрээр, "Ж.Сансар гэж хотын захиргаа, Харилцаа холбооны зохицуулах газарт ажиллаж байсан залуу харагдаж байна лээ. Танилтай болоод л газар авч байхгүй юу. Танилгүй бол тэрэнд Их тэнгэр рүү харсан газар ч олдохгүй. Үнэхээр АСЕМ-ийн барилга барья гэж бодсон бол, амжиж бариулъя гэж бодсон бол чадалтай компаниудад өгч болох байсан. Гангар инвестээс эхлүүлээд Чойжоогийн компани, МСS гээд есөн шидийн чадалтай компаниуд байна. Яахаараа 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан компанид АСЕМ-аас өмнө амжуулаарай гэж тавдугаар сард зөвшөөрөл өгдөг юм. Амжихгүйг нь мэдсээр байж. Яг ингээд ирэхээр Монголд луйвар явагддаг байхгүй юу. Нэг шинэ компани байгуулаад л тэрэндээ төр, засгийнхан юм өгөөд ирэхээр л цаана нь танил тал, луйвар байдаг юм. Угаасаа барьж амжихгүй байхад газрыг нь өгөөд луйвар хийчихсэн юм байна гээд би асуудал тавьсан" гэж бидэнд ярьж байв.
1.jpg
Араас нь 2018 онд Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа "Шинэхэн групп”-д ашиглуулахаар болсон газрыг цуцлав. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат бидэнд "Шинэхэн групп мөнгө бэлэн, АСЕМ болоход барьчихсан байна гэж газар залилж авсан байгаа юм. Энэ бол одоогийн Тендерийн хуулиар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудал. Шинэхэн групп анх хүсэлт өгсөн бичигтээ хөрөнгө оруулалт бэлэн, Японы том корпораци орж ирж барина гэсэн. Анхнаасаа газар олгохдоо хянаж, нягталж яваагүйгээс ийм асуудал үүссэн гэж болно. Дээрээс нь Шинэхэн группэд газар олгосон Засгийн газрын тогтоолыг нөхөж гаргасан юм билээ. Бид хуулийнхнаар үзүүлсэн. Ер нь, өөрсдөө алдаатай зүйл хийсэн бол төр аль болгон алдаатай зүйлийг нь залруулах вэ" гэж ярьж байлаа.
Ж.Сансар, Ч.Амарбаатар, А.Мөнхбат гурав Засгийн газрыг шүүхэд өгч, 22 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлгээний дүнг үндэслэн 16 тэрбум төгрөг төсвөөс гаргуулж Шинэхэн групп-д олгуулахаар шийдвэрлэжээ. Харин карказыг ашиглаж Байгалийн түүхийн музейг Их тэнгэрт шинээр байгуулахаар болсон байдаг. Гэтэл АСЕМ-ыг зохион байгуулах нийт зардал 21.8 тэрбум төгрөг байсан юм.
4.jpg
Эндээс хэдэн асуулт гарна.
  1. Монголд зургаахан сарын туршлагатай компани АСЕМ-ын барилга барих зөвшөөрөл авах байсан уу?
  2. Зургаан сар биш 10 жилийн туршлагатай компани таван одтой 9 давхар зочид буудал болон хурлын цогцолборыг 8 сарын хугацаанд багтааж барих байсан уу?
  3. Хөрөнгө оруулалт нь яг таг шийдэгдээгүй компанид АСЕМ-ын чухал объектыг даалгах зүрхтэн хэд вэ?
  4. Шинэхэн групп анхнаасаа АСЕМ-аас өмнө барьж дуусгана гэж төлөвлөсөн байв уу, амжихгүй учраас нөхөн олговроо авна гээд нэмж бариад байв уу?
  5. Засгийн газрын буюу танхимын шийдвэр учраас хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх ёстой юу. Буруутай албан тушаалтнаас гаргуулах ёстой юу?
Бид мэдээллийг тэнцвэржүүлэх зорилгоор шүүхийн танхимд болсон яриаг товчлон хүргэж байна.
бөахөахыбө.JPG
Шинэхэн группийн үүсгэн байгуулагч Ж.Сансар: Төр хувийн хэвшлийн түншлэлийн сайхан жишээ болох байсан
-Энэ төсөл уг нь хэрэгжээд дууссан бол төр хувийн хэвшлийн түншлэлийн маш сайхан жишээ болох байсан. Төрийн хагас мэдлийн байгууламж болох байсан. Гэтэл үүнийг нэг компани хувийн хаус барих гэж байсан юм шиг сэтгэлгээгээр ярьж, хэвлэлээр маш их бичсэн. Харамсалтай нь одоо музей болсноороо Их Тэнгэрийн амны анхны зорилго жоохон өөр болж ирэх гэж байгаа юм шиг байна. Гэхдээ бид нар музей болж байгаад нь баяртай байгаа. Ер нь Их Тэнгэрийн ам ард нийтэд нээлттэй болж байгаа явдалд талархалтай байгаа.
Шинэхэн группийн хөрөнгө оруулагч Ч.Амарбаатар: ТТХГ-ынхан зөвшөөрөл өгөхгүй байсаар хугацаа алдуулсан
-Би энэ төсөл рүү сүүлд орж ажилласан. Санаачлагч нь биш. Хэдийгээр газар ашиглах шийдвэр нь 2015 оны 5, 6 дугаар сард гарсан гэдэг боловч Төрийн тусгай хамгаалалтынхан газар дээр ажил эхлэхтэй холбоотой зөвшөөрлийг өгөхгүй байсаар 10 дугаар сард барилга барьдаг хугацаа өнгөрсөн хойно өгсөн. Үүн дээр надаас их мөнгө гарсан. Би мөнгө хийхийг хүссэн бол ийм төсөлд биш аль нэг уул, уурхайн төсөл дээр мөнгө зарах байх. Бид нар Монгол Улсын төлөө гээд энэ төслийг хэрэгжүүлсэн юм. Би Ерөнхий сайдтай уулзахдаа түүний тавьсан санал, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Тэнд гурван хүн 3 километрийн цаана байдаг л юм байгаа биз. Наагуур нь хашаа татчихаад л шийдэх асуудал.
Шинэхэн группийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н: Засгийн газар шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль зөрчсөн
-Байгаль орчны яам маргаан бүхий тушаалуудыг гаргахад "Шинэхэн групп” ХХК-аас нэг ч удаа тайлбар авах болон шийдвэрийн талаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй. Ч.Амарбаатар, Ж.Сансар нарын бухимдаад байгаа зүйл нь тэр юм. БОАЖЯ-ныхан "Манайх ийм шийдвэр гаргах гэж байна, нотлох баримтуудаа аваад ир гээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Засгийн газар тогтоол гаргаж, хүчингүй болгож болно. Гэхдээ хууль номын дагуу байх ёстой. Бид нарын эрх ашиг хөндөгдөөд байна. Газрын тухай хуульд заасны дагуу 2 жил ашигласангүй гэж цуцалсан. Гэтэл тэнд 2015 оноос барилгын ажил хийгдэж байсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газар үүнийг урьдын Засгийн газар худлаа зүйл хийчихсэн байна гээд буцаагаад музей барих гэж байгаа бол шударга ёсны зарчмын үүднээс хандах ёстой.
йужэцуж.JPG
Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б: АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж барилгаа барьж чадаагүй
-"Шинэхэн групп” анх ерөнхий үнэлгээнд заасан хугацаандаа АСЕМ-н үйл ажиллагаанд зориулж тухайн объектоо 2 жилийн хугацаанд барьж, байгуулж чадаагүй. Мөн энэ газар нь ТТХГ-ын хамгаалалтын бүс буюу хашаан дотор байдаг газар юм. Тэр газар 1951 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаалтан байрладаг, гадаад, дотоодын өндөр албан тушаалтнуудын хурал, семинар явагддаг газар. Тийм учраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцлалтай холбоотой асуудал байгаа юм байна. Ийм тусгай хамгаалалттай газарт хувийн компанид газар ашиглах шийдвэр гаргасан нь төрийн нууцад халдаж байгаа хэрэг. Төрийн мэдээлэл задрах Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан зохицуулалтуудыг зөрчиж байна гэж үзэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С: Хууль зөрчсөн тогтоолыг Засгийн газар өөрөө хүчингүй болгосон
- Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн яам гаргахаар байсан. Гэтэл энэ хуулийн зохицуулалтаас өөрөөр буюу Засгийн газраас 2015 онд нэхэмжлэгч тал болох "Шинэхэн групп” ХХК-д газар ашиглахыг зөвшөөрөх агуулга бүхий тогтоолыг гаргасан. Энэ нь Засгийн газрын хууль болон холбогдох хуулийг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тогтоол захирамж хуульд дүрэмд нийцээгүй бол энэ шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл УИХ хүчингүй болгоно гэж заасан. Энэ хүрээндээ Засгийн газар нэгэнт хууль зөрчиж гаргасан энэ тогтоолоо 2018 оны 272 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Энэ шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бололцоогүй.
5.jpg
Төрийн тусгай хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А: Төрийн эзэмшлийн газрыг Шинэхэн групп хууль зөрчиж авсан
-2015 оны 01 дүгээр сард байгуулагдсан компани буюу "Шинэхэн групп” ХХК хөөцөлдсөөр байгаад энэ газар дээр 6 дугаар сард гэрчилгээ авчихсан байсан. Тэр бүх процессыг бид нар маш сайн мэдэж байгаа. Яаж 2015 оны 1 дүгээр сард байгуулагдсан компани тухайн оныхоо 6 сарын хугацаа өнгөрөнгүүт тэр газар дээр газар авчихдаг юм бэ. Энэ нутаг дэвсгэр дээр байгаа бүх объект, бүх шугам сүлжээ Төрийн хамгаалалтын эзэмшлийнх, цаашаа төрийн эзэмшлийнх. Тэгэхээр бодит эзэмшил байсан газрыг хууль зөрчин "Шинэхэн групп” ХХК авсан. Байгалийн түүхийн музей гэдэг төрийн өөрийнх нь шийдвэр. Байгалийн түүхийн музей хувь хүний эзэмшлийн биш, хувийн компанийнх биш. Тэгэхээр энэ "Шинэхэн групп” ХХК-нд өгсөн эрхийг цуцалсан шийдвэрийг манай байгууллага зөв гэж үзэж байгаа. Бодит эзэмшилд нь байсан Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Тийм учраас "Шинэхэн групп” ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжихгүй байна.
Эх сурвалж: Time.mn
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

З.Энхболд намдаа очиж, “экс”-үүдийг интерполоор хайж эхлэв

2020/02/17

Ц.Цэнгэлийн оронд томилогдсон Д.Ганболд гэж хэн бэ?

2020/02/08

Ц.Цэнгэл халаагаа өгөв

2020/02/06

Г.Нямдаваагийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу

2019/01/11

У.Хүрэлсүхийн төрсөн дүү барилгын салбарыг самарч дууслаа

2019/01/10
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola