Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих явган замын тохижилтын ажлыг 12 багц болгон нэн шаардлагатай, ус ихээр тогтдог, эвдэрч муудсан, сул шороон хөрстэй байршлуудыг судалсны дагуу ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.
Эдгээр ажлуудын нэг "Долоон буудлын уулзвар” дахь авто замын бродюр, явган замыг засч шинэчлэх ажлыг Бямба гарагт эхлүүлж 2 өдөрт бүрэн хийж дуусгалаа.