Нийслэлийн Засаг даргын А/1115, дүүргийн Засаг даргын А/550 дугаар захирамжийн дагуу 2020 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн, 1-19 дүгээр хорооны Засаг дарга, зохион байгуулагч нартай хурал, зөвлөгөөнийг 10 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа
Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Цэрэн болон Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа нар удирдан явуулж, цэрэг татлагын үеийн сахилга зохион байгуулалт, томилогдсон ажил үүргээ хууль, журмын дагуу зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.
2020 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг 2020 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр зохион байгуулж явуулна.