Олон ч удаагийн сонгуулиар цэнхэртэж ирсэн Баянгол дүүрэг энэ удаад "УЛААРЧ", шинэ салхи сэвэлзэх нь.
Баянголчууд энэ удаад Хотын хөгжилд хүчээ нэгтгэж МАН-д итгэл хүлээлгэн олонхи болголоо. Ингэснээр нэг хүний төрөл садан, танил талаар дүүрсэн Баянгол дүүргийг мэдлэгтэй, чадвартай шинэ залуус удирдахаар болж байна. Тус дүүргийн МАН хороо БГД-ийн засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатарыг томилуулахаар саналаа хотын даргад өргөн барьлаа.
Ө.Сумъяабаатар нь 2001-2004 онд ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд "Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Харин тус дүүргийн ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг томилуулахаар санал хүргүүлээд байна.