
Мөн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд, Эрдэнэт үйлдвэрийн гадаадын мэргэжилтнүүд, ЕБС-ийн сурагчдын дунд "Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцогчид” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан, "Монгол миний нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн, найрамдлын сэдэвт Монгол маркны үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ Найрамдлын өндөрлөг, Монгол, Оросын жанжинуудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Түүнчлэн Оросын соёл, шинжлэх ухааны төвд болох ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн чуулган, нэгдсэн өдөрлөгт төлөөлөгчид оролцох ажээ.