
Хүйтний улирлаас өмнө цутгалтын ажлаа технологийн дагуу хийж дуусгахаар шахуу төлөвлөж, өдөр бүр мэргэжлийн хүмүүс ажлын явцаа хэлэлцэж байгаа бол долоо хоног тутамд төв штаб хуралдаж мэдээлэл солилцож, хүндрэл бэрхшээл, шуурхайлах, анхаарах ажлуудаа эрэмбэлэн ажиллаж байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа. Хүдэр боловсруулалтын хэмжээг жилд 6 сая тонны хүчин чадлаар нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг ирэх оны 10 сард бүрэн дуусгаж, ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй юм.