
Сүмбэр сумын 5 дугаар сургууль, Шивээговь сумын 3 дугаар сургуулиуд "Хүн ба Нийгэм” хичээлийг Дуу хөгжмийн хичээлтэй интеграцчилсан хичээл зааж, сурталчилсан бол Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн багш, суралцагчид сургуулийн Цахим мэдээллийн систем, чанга яригчаар өдөр бүрийн хичээлийг Төрийн дуулал дуулж, эхлүүлж байна. Баянтал сумын 4 дүгээр сургууль "Төрийн дуулал”-ын үгийг сургуулийн орчинд хүндэтгэн байршуулж, багш сурагч бүр өдөр бүр харах боломжийг бүрдүүлжээ. Цаашид сургуулиуд "Төрийн дуулал”-г суралцагчдад таниулах үг нэг бүрийг цээжлүүлэх зорилгоор "Үндэсний бичгээр хэн сайн бичих вэ?” үзэсгэлэн, видео шторк хийх уралдаан, мэргэжлийн бусад хичээл болох Түүх, Уранзохиолын хичээлтэй холбоотой мэдээллийг багтаасан интеграци хичээл заахаар төлөвлөж байна.