Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн 171 хорооны хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Хамтарсан багуудын дунд 11 дүгээр сарын 6-ны өдөр "Асуудал, шийдэл” ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Хамтарсан баг тэргүүн байр эзэлж, шилдэг нийгмийн ажилтнаар 9 дүгээр хорооны нийгмийн ажилтан Э.Одончимэг шалгарсан. Мөн тус тэмцээний илтгэлийн уралдааны 1 дүгээр байрт тус дүүргийн 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг, 3 дугаар байранд 9 дүгээр хорооны нийгмийн ажилтан Ө.Энхчимэг нар тус тус шалгарч амжилттай оролцлоо.