• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулахыг зорьж байна

2020/11/10
​-Сайн байна уу. Таныг БШУЯ-д олон жил удирдах албанд ажилласан, салбараа мэддэг, туршлагатай хүн гэж харж байна. Ярилцлагаа таны намтраас эхэлье гэж бодлоо?
-Би Говь-Алтай аймагт төрсөн. Аав, ээжээс зургуулаа. Дэлгэрэнгүй намтар маань та бүхэнд хэдийнээ танил болсон байх гэж бодож байна.
1994 онд анх төрийн захиргааны албанд ажиллаж эхэлснээс хойш 26 жил тасралтгүй боловсролын салбарт ажиллажээ. Төрийн захиргааны албанд мэргэжилтнээс эхлээд бүх шатанд нь шатлан дэвших зарчмаар ажиллаж байна.
-Ер нь та олон сайдын арга барил, өөрчлөлтийг мэдэрч байсан байх. Харин таны хувьд энэ салбарт ямар шинэчлэлт өөрчлөлтийг авчрах вэ?
-Төрийн захиргааны албанд ажиллаж эхэлснээс хойш би 15 сайдтай хамтран ажиллаж, тухайн үеийн Засгийн газрын бодлого болон сайд нарынхаа бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд хуульд заасны дагуу дэмжлэг үзүүлж байсан.
Миний хувьд, боловсролын чанарт өөрчлөлт оруулж, ахиц, дэвшил гаргахад голлон анхаарч ажиллана. Боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган Улсын Их Хурлаар батлуулсан байгаа. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр ажиллана гэсэн үг. Учир нь 2018 оноос эхэлж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар ямар байх вэ гэдэг дээр хөндлөнгийн томоохон судалгаа явуулсан. Энэхүү судалгааны дүнгээр суралцагчдын боловсролын сургалтын чанар улсын дунджаас доогуур дүнтэй гарлаа.
Тиймээс албан тушаал хашиж байгаа хүнийхээ хувьд ч тэр, өөрөө ээж хүнийхээ хувьд ч ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах ажлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй гэж зорьж байна.
-Өөрөөр хэлбэл, сурагчид төдийлөн чанартай боловсрол авч чадахгүй байна гэсэн үг үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Ер нь Их, дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийн сургалтын чанар хангалттай сайн биш байгаа талаар шүүмжлэл гардаг болсон. Тиймээс манай Ерөнхий боловсролын сургуулиуд ямар боловсрол олгож байна вэ, хүүхдүүд маань чанартай боловсрол авч чадаж байна уу гэдэг дээр томоохон хөндлөнгийн судалгаа хийгээд үр дүн нь сая харагдлаа. Үнэлгээгээр Ерөнхий боловсролын бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын чанар нийлбэр дүнгээрээ улсын дунджаас доогуур хувьтай гарсан. Одоо бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг 60 хувь болгох томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж эхэллээ.
-Тэгвэл боловсролын чанарыг дээшлүүлэхэд ямар тодорхой ажлуудыг хийх вэ?
-Энэ ажлыг мэдээж шууд хийчихгүй, мөн яам дангаараа хийхгүй. Бид салбараараа хамтарч хэрэгжүүлнэ.Энэ сард улсын хэмжээнд 5, 9, 12 дугаар ангийн 70000 гаруй хүүхдийг хамарсан чанарын үнэлгээний хөндлөнгийн шалгалт авна. Зэрэгцүүлэн шалгалтад хамрагдсан сургуулийн удирдлага, тухайн хичээлийг зааж байгаа багш, шалгалтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхээс сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн асуулга, судалгаа авахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Мөн багш нараа чадавхжуулах, тасралтгүй сургах нөхцөлийг хангана. Шавийн эрдэм багшаас гэдэг. ЗГҮАХ-т тусгасан "Чадварлаг багш хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр багш нараас санал авч байна. Багшаа сургаж, чадавхжуулах ажлыг боловсролын цахим шилжилтийн хүрээнд тасралтгүй хийхээр төлөвлөж байгаа. Мөн багш нарын цалинг үр дүнд суурилуулж олгохоор судалгааны ажлуудаа эхлүүллээ. Миний шавь үнэхээр сайн байгаад гурван удаагийн шалгалтаар сайн дүн авбал тэр багшийн ажил сайн байгаа юм байна, олгох ёстой мэдлэгээ өгч чадаж байгаа юм байна гээд багшийн цалин хөлсийг нэмдэг ийм чиглэл рүү орох гэж байна. Гэхдээ бас нөгөө талаас шавь чинь муу дүн аваад байна гээд багшийн цалинг шууд хасахгүй. Эхлээд судалгаа хийж, одоо энэ багш дээр маань асуудал үүсчихлээ, энэ багшыгаа бид яаж чадавхжуулах уу, яаж дэмжлэг үзүүлэх үү гэдэг дээр анхаарч сургалтад хамруулж чадавхижуулна. Багшаа сургаж, чадавхжуулах ажлыг Боловсролын цахим шилжилтээр хийнэ. Өөрөөр хэлбэл, хуучин шиг хөдөө орон нутгаас багш нараа бөөнд нь авчраад , явдал суудал зардал их гаргахгүйгээр сургалтын механизмыг өөрчилж, ажлаа хийж байхад нь цахимаар сургах, ажлын байран дээр нь тасралтгүй сургах тэр зарчмаар ажиллана. Өнгөрсөн хугацаанд цахим сургалтыг хийж үзсэн. Болж байна. Үр дүн гарсан. Тиймээс энэ мэтээр эхний ажлуудыг хийгээд эхлэхээр бидний хүсэн хүлээгээд байгаа боловсролын чанар тодорхой хэмжээгээр биелнэ гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, чанар, үр дүнд суурилсан цалин, урамшууллын систем нэвтрүүлнэ гэсэн үг.
Нөгөө талаар Боловсролын цахим сургалтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчин бүрдүүлж, цахим агуулгыг хөгжүүлэн, платформ бий болгосноор бүх насны иргэд насан туршдаа суралцах боломж бүрдэх юм.
-Засгийн газрын 100 хоногт салбар салбарууд өөрсдийн хийсэн ажлаа тайлагнадаг жишиг байдаг. Таны хувьд сайдын ажлыг хүлээн авснаас хойш хийсэн гол ажлаасаа танилцуулаач?
-2018-2020 онд салбарын суурь болон хөгжлийн тойм тав зургаан төрлийн маш том судалгаанууд хийгдсэн. Энэхүү судалгаануудын дүнд суурилан боловсрол, шинжлэх ухааны салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөлтүүд тодорхойлогдсоноор бодлогоо боловсрууллаа. Эдгээрийг УИХ-аас баталсан "Алсын хараа 2050”, ЭЗН-ийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, ЗГҮАХ-т тусган батлууллаа.
Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн бодлого 2030-ыг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлэн баталж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд боловсролын салбарт дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн АХБ, ДБ болон холбогдох донор байгууллагууд хамтран ажиллахаар зөвлөлдөж байна.
Боловсролын цахим шилжилтийн үйл ажиллагааг эхлүүлэн улсын хэмжээнд 90 сургуульд туршилт хийж байна. Боловсролын сургалт, удирдлагын үйл ажиллагааг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлж болох талаар томоохон үзэсгэл гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн холбогдох албан хаагч нарт үе шаттай сургалт хийж байна.
Бас боловсролын салбарын хуулиудыг шинэчлэх ажлаа эхлүүлсэн. Саяхан хуулийн төслийн үзэл баримтлалаа Хууль зүйн сайдтай хамтран баталлаа. Салбарын хэмжээнд төслийн эхний хэлэлцүүлгүүд эхэлсэн. Энэ сарын 17-ны өдрөөс улсын хэмжээний хэлэлцүүлгээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа манай яамныхан, ажлын хэсгийнхэн маань хангаж байна. Бүх аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж, багш, ажилтан, эцэг эхээс цахимаар болон цаасаар, уулзалт хийж санал авна.
-Сурах бичиг тойрсон олон шүүмж, санал гардаг. Энэ талаар таны хийх ажил юунаас эхлэх вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд 128 нэр төрлийн сурах бичиг сургалтад хэрэглэгдэж байна. Үүнд казах хэл дээрх болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчын брайль болон бусад сурах бичиг багтсан байгаа.
Сурах бичиг сургалтын хөтөлбөртөө суурилагдан шинэчлэгддэг, сайжирдаг. Сурах бичгийн агуулга, жишээ, боловсруулалт, дүрмийн алдаа, зураг зэрэг дээр шүүмжлэл гардаг. Үүнийг Боловсролын хүрээлэн, зохиогч нартай хамтран засан сайжруулаад байхад яагаад асуудал сайжрахгүй байна гэдэг дээр дүгнэлт гаргахыг зорьсон. Яамны нийт албан хаагчдаас тэднийг аав, ээж, ах, эгч гэдэг өнцгөөс нь хандуулж нийт 90 сурах бичгийг хуваарилан өгч нэг сарын хугацаанд уншуулж, санал, дүгнэлт гаргууллаа. Нэгтгэсэн дүгнэлт, саналаар бидэнд сурах бичиг дээр засан сайжруулах хэд хэдэн асуудлууд гарсан, үүнийг хэрэгжүүлэх талаар Боловсролын хүрээлэнд үүрэг өгөн ажиллаж байна.
-Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлнэ гэж ярьж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?
-Олон улсын хөтөлбөр юм л даа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Монголд олон улсын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх”-ээр тусгагдсан байдаг. Энэ нь шууд Кембрижийн сургалттай сургуулийн тоог олноор нэмэгдүүлнэ гэсэн ойлголт биш. Үүнийг олон хэлбэрээр хийхээр ажлын хэсэг баг байгуулан ажиллаж байна. Цахим боловсролын хүрээнд Кембрижийн хөтөлбөрийн хичээлийг суралцагч цахимаар судлах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн сургуулийн тоог үе шаттай нэмэгдүүлэх бодлого барьж байна. Кембрижийн боловсролыг манай сургуулиуд нэвтрүүлэхийн гол зорилго бол Монгол Улсын Ерөнхий боловсролыг дэлхийд үнэлүүлдэг болох юм. Гэхдээ нэгээс тавдугаар ангид энэ хөтөлбөр орохгүй. Энэ ангийн хүүхдүүд үндэснийхээ боловсролыг эзэмшээд явна. Зургадугаар ангиас нь эхлээд Кембрижийн боловсролын хөтөлбөрүүд шатлалаар ороод явах ийм төлөвлөгөөтэй.
"Шинэ эрин”, "Шинэ эхлэл”, "Монгол тэмүүлэл” сургууль дээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ гурван сургуульд хөтөлбөр нь байна, бэлтгэгдсэн багш нар байна. Энэхүү сургуулиудаа түшиглээд цаашдаа бусад багш нараа бэлтгээд нэмж арван сургууль дээр Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 2024 он гэхэд тодорхой хэмжээний сургуулиуд олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг болчихсон, магадгүй олон сургууль олон улсын Кембрижийн төвд шалгалт өгөөд тэнцчихсэн байх боломжтой гэж тооцоод ажлаа эхлүүлээд явж байна.
-Дээд сургуулиуд руу чиглэсэн ямар бодлогын ажлуудыг хийх вэ?
-Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, хэрэгцээ, эрдэм шинжилгээ судалгааны ажлын бодит үр дүн, ахисан түвшний сургалтад анхаарна. Дээд боловсролын сургалтын байгууллагыг байгууллагын болон хөтөлбөрийн чанараар нь эрэмбэлэх бодлого барьж байна. Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжих бодлого баримтална. Их, дээд сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд орохын тулд заавал дотоодын магадлан итгэмжлэлд амжилт үзүүлсэн байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн чанарыг сайжруулна гэсэн үг.
Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэл, ирээдүйд манай улсад нэн хэрэгцээтэй мэргэжил-хөтөлбөр, улсын хэмжээнд хийгдэх том бүтээн байгуулалтад шаардагдах мэргэжилтнийг чанартай бэлтгэхэд мөн бодлого чиглэгдэж байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нараа давтан мэргэшүүлэх, чадавхжуулах, дэмжих асуудал тулгарч байна. Их, дээд сургуульд шилдэг бэлтгэгдсэн эрдэмтэн сайн багш хичээл заадаг гэж би ойлгодог. Гэхдээ Их, дээд сургуулиуд багш нараа хэрхэн яаж чадавхжуулдаг, багш нар маань өөрсдөө хэрхэн мэдлэг, чадвараа дээшлүүлдэг юм бэ, багш лекц, семинараа хэрхэн бүтээлчээр баяжуулан шинэчилдэг, өөрчилдөг, энэ нь хугацааны хувьд ямар цикльтэй байдаг гэх мэт асуудлыг яам 2018 оноос хойш судалсан. Тэгээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Дээд боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд дээд боловсролын багшийн хөгжлийн төвийг байгууллаа. Энэ төв багш нарын хэрэгцээ шаардлагад үндэслэн олон төрлийн сургалт хийх, мэдээллээр хангах, дэмжих, туслах чиг үүрэгтэй ажиллана.
Манай яамнаас оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд нь дэмжих бодлого барьж байгаа. Оюутан хүн өдөр тутмынхаа лекц, семинарыг хийгээд явахын зэрэгцээ эрдэмтэн багш нартайгаа хамт судалгаа шинжилгээ хийдэг байх ёстой. Монгол Улсын залуу судлаачдын залгамж холбоог бэлтгэх ажил нэн шаардлагатай байна.
Их дээд сургуулийн ахисан түвшний чанартай сургалтыг дэмжих бодлого барин Судалгааны их сургуулийн суурийг бий болгохоор ажиллаж байна.
-Их, сургуулийн сургалтын хөтөлбөрт яамнаас хяналт тавьдаггүй юм уу?
-Яамнаас их, дээд сургууль байгуулах, шинээр нээх гэж байгаа хөтөлбөрт нь зөвшөөрөл өгч хэрэгжилтэд нь хяналт тавьдаг. Сургуулиуд сургалтын хөтөлбөр, агуулга, төлөвлөгөөгөө өөрсдөө баталдаг. Ийм журамтай.
Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд маань ирээдүйд Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн сургуулийнхаа хөтөлбөр, сургалтын чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаа шинээр хийж эхэлсэн. Үүнийг хийснээр шаардлага хангахгүй байгаа хөтөлбөрөөсөө өөрсдөө эхлэн татгалзах, хэрэгцээтэй байгаа шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэх саналаа боловсруулж ойрын хугацаанд яаманд танилцуулах үүргийг захирлуудад өгсөн байгаа.
-Манайд жилд дунджаар хичнээн оюутан төгсөж байна вэ, хэд нь ажлын байраар хангагдаж чадаж байгаа бол?
-Засгийн газраас энэ онд нэн шаардлагатай 36 хөтөлбөр-мэргэжлийг баталсан. Үүнд байгалийн ухаан, мэдээллийн технологи, инженер, технологи, хөдөө аж ахуй, анагаахын чиглэлийн гол мэргэжлүүд орсон. Нийгмийн ухааны салбараас тусгай хэрэгцээт боловсролын багш, цэцэрлэгийн багш гэх мэт мэргэжилтнүүд орсон байгаа.
Энэ жилийн хувьд 150 мянган оюутан суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 23000 оюутан төгссөн. Засгийн газраас баталсан журмаар нэн хэрэгцээтэй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа болон сүүлийн дөрвөн жилд төгсөгчид нь мэргэжлээрээ хэрхэн хөдөлмөр эрхэлж байгаа судалгаанд суурилан Боловсролын зээлийн сангаас санхүүжилт өгнө. Энэ ажлын хүрээнд дээрх хоёр чиглэлээр сая судалгаа хийж дууслаа.
Судалгаагаар байгаль орчин хамгаалах, технологийн мэргэжлүүд, соёл урлагийн салбарын зарим мэргэжлүүд буюу хөгжмийн мэргэжлүүд,био технологи, биологи, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн төгсөгчид зуун хувь ажлын байраар хангагдаж байна. Тэр дундаа сувилагчийн мэргэжил маш их эрэлттэй байдаг юм байна.
-Их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх талаар мэдэгдсэн. Залуусгүй хот гэж байдаг юм уу, оюутнууд дадлагаа хаана хийх вэ гэдгээс эхлээд нэлээд олон шүүмжлэлийг иргэд хөндөж байна. Энэ бүхэнд ямар тооцоо судалгаа хийсэн бэ?
-Ер нь Их, дээд сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлье гээд сүүлийн гурван ч Засгийн газрын үед ярьж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, 2011 онд Багануурт Их, дээд сургуулийн цогцолборыг байгуулъя гээд ТЭЗҮ хийгээд, Засгийн газраар батлуулж байсан ч энэ нь хэрэгжээгүй.
Засгийн газраас хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиудаа түшиглээд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулаад Их сургууль-эрдэм шинжилгээ судалгааны цогцолбор бүхий хотхоныг байгуулъя гэж ЗГҮАХ-төө тусган батлуулсан. Дархан-Уул, Ховд, Дорнод, Завхан, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Их сургууль болон Их сургуулийн харьяа сургуулийг өргөжүүлж хотхоны хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна.
Их сургуулиудыг бүгдийг нь гэнэтхэн нэг өдөр л нүүлгэх юм шиг ойлгоод байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийг түшиглэдэг нь эхлээд тодорхой хөтөлбөр шилжүүлнэ гэсэн үг. Судалгаанууд хийгдэж эхэлж байна. Мэдээж хөтөлбөрөө дагаад оюутан, багш нар тэнд суралцаж ажиллана, үүний бэлтгэлийг хангана. Сургуулийн хичээлийн байр, дотуур байр, багш нарын байр, судалгаа шинжилгээний орчин бүрдүүлэх гээд бэлтгэл ажил их байна.Мөн тухайн хотхоны Их сургууль нь ямар чиглэлээр сургалтаа дагнах вэ гэдэг асуудал гарч байгаа. Дархан, Сэлэнгийн бүс нутаг газар тариалан, мал аж ахуй илүү хөгжсөн тул тэнд ХААИС-ийн хөтөлбөр эхний ээлжинд очно гэх мэтээр төлөвлөж байна.

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Цахилгааны монтёроос салбарын сайд

2020/09/02

Ц.Эрдэнэсүрэн: Дундговь аймгийг хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн жишиг аймаг болгоно

2020/04/07

Хутагтын нутгийнхан азтай

2020/03/30

Төрийн албанд хууль бус сонгон шалгаруулалт хийн өөрсдөөсөө эхлээд хууль зөрчиж байна

2020/01/29

Төрийн байгууллагын 1704 салбар нэгжид ХАСХОМ бүртгэж хүлээн авна

2020/01/03
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola