Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасны дагуу Архивын ерөнхий газраас зохион байгуулж байсан "Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй" сэдэвт анхан шатны сургалтыг дурдсан хугацаанд түр зогсоолоо.