Улсын Онцгой Комисс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл сунгаж улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан тусгайлан заасан байгууллагуудаас бусад Төрийн байгууллагуудыг цахимаар ажиллах зохицуулалт хийхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын зөвлөл дотоод зохион байгуулалт хийж нийт албан хаагчдын 90 гаруй хувь нь цахимаар ажиллаж байна.